Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Үндэсний Дата төв УТҮГ-ыг олон улсын сертификатаар магадлан итгэмжлүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.07.04/ Uptime Institute-ийн Худалдааны албаны дарга Филип Коллертонтой уулзлаа.

Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол Улсын ХХЗХ-той Дата төвүүдийг сертификатжуулах, олон улсын стандартын сайн туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгуулахаар болсонд баяртай байна гэсэн юм. Мөн манай Дата төвүүдийн хөгжлийн талаар баримтлах бодлого, зохицуулалтад Uptime Institute-ийн зүгээс үнэтэй мэдлэг, зөвлөмжийг өгнө хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.

ЦХХХЯ-ны зүгээс Үндэсний дата төв УТҮГ-ыг олон улсын сертификатаар магадлан итгэмжлүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэ нь төрийн байгууллагын нэгдсэн мэдээллийн сангийн найдвартай ажиллагаанд чухал үр нөлөөтэй юм. Тиймээс энэ чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож, Uptime Institute-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.

ХХЗХ болон Uptime Institute-ийн хамтын ажиллагааны тухайд Монголын Дата төвүүдийг UI-тай хамтран ажиллах, сертификат авах талаар дэмжих, ялангуяа Дата төвийн төлөвлөлтийн баримт бичгийн болон байгууламжийн батламж авах чиглэлээр ажиллах юм.

Uptime Institute LLC нь дэлхийн 114 орны Дата төвүүдэд 2,800 гаруй сертификат олгосон бөгөөд Дата төвийн найдвартай ажиллагааны нэр хүндийн баталгаа болдог юм.

Other news

Өнөөдөр бидний өдөр Холбоочидоо

ҮЙЛ ЯВДАЛ Өнөөдөр бидний өдөр Холбоочидоо 2021.07.19 Монгол Улсынхаа бүхий л салбарт болон иргэдэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээг хүргэхий

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ