Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн удирдлагууд болох аймгийн засаг дарга М.Идэрбат, засаг даргын орлогч О.Мөнхзаяа, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн дарга С.Ганбат нар “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат цахим шилжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд санал солилцлоо.