ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна.
Өнөөдөр (2023.08.14) Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний үеэр зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээллийг өглөө.
Дорноговь аймаг 14 сумтай, 70 гаруй мянган иргэнтэй бөгөөд орон нутгийн хөгжлийн индексээр тэргүүлэгч аймаг юм.