ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагаа Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд боллоо.

Өнөөдрийн үйл ажиллагааг тус аймгийн Засаг дарга П.Лхагважав нээж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар “Цахим аймаг бодлогын зөвлөмж”, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй ажлын талаар иргэд, олон нийт болон төрийн албан хаагчдад танилцууллаа.

Үргэлжлүүлэн ТЦҮЗГ-ын Хөвсгөл аймаг дахь хэлтэсийн дарга Д.Сумаадагва “Хөвсгөл аймгийн цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар танилцуулав. Мөн ЦХХХ-ны яамны Мэргэжилтэн Г.Дэлгэрмаа “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдвээр, ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Төрийн албан хаагчдад зориулсан цахим ур чадвар олгох” сэдэвт сургалтад танхим болон цахимаар нийт 250 гаруй иргэн, төрийн албан хаагчийг хамрууллаа.


