Тус ажлын хэсэг өнөөдөр (2023.10.06) Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Алтаншагай нартай уулзаж, дээрх зөвлөмжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр тус аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Цахим Булган” хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан талаар мэдээлэл өгч, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй Цахим аймаг бодлогын зөвлөмжийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


