Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

E-Mongolia, E-Kids системд үнэгүй нэвтэрч, үр хүүхдээ хамгаалаарай

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын уриалгыг үүрэн холбооны компаниуд хүлээн авч, E-Mongolia, шинээр яаралтай бүтээж буй e-kids-д нэвтрэхэд дата огт хэрэггүй боллоо.

Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Ондо компанийн удирдлагатай ЦХХХ-ны сайд өнөөдөр \2023.10.09\ уулзаж, E-Mongolia болон e-kids системийг үнэ төлбөргүй ашиглах уриалгыг бүрэн дүүрэн дэмжиж эвлэлдэн нэгдлээ.

Төрийн цахим үйлчилгээний 1,6 сая хэрэглэгчтэй E-Mongolia-д е-kids хүүхэд хамгааллын систем яаралтай нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эцэг эхчүүд дата зарцуулахгүйгээр e-kids ашиглан хүүхдийнхээ байршлыг нь хөдөлгөөн, өөрчлөлтэй нь шууд мэдэж тогтоох, тусламжийн дуудлагыг нь шууд хүлээн авах технологийн боломжийг нээн яаралтай горимоор 7 хоногт багтаан нээнэ.

Огцом өсч буй цахим гэмт хэрэг, хүүхдийн эсрэг хүчирхийллээс технологи ашиглан хамгаалах шийдэл нь дэлхий дахинд өдөр тутмын хэрэглээ болсны нэг түгээмэл жишээ нь Googel family Link апп юм. Ухаалаг технологи ашигладаг монгол эцэг эхчүүд аль хэдийнээ энэ аппликэйшнийг хэрэглэж хэвшээд байна.

E-Mongolia 1,6 сая хэрэглэгчдээ эхний ээлжинд мэдэгдэл илгээж, гар утсандаа хэрхэн татаж ашиглах заавар байршуулаад байна.

​ЦХХХ-ны сайд Н.Учрал “Нэг талаас иргэнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг. Нөгөө талаас насанд хүрэгсэд, ээж аавууд бид цахим гэмт хэрэг, жигшүүрт хүчирхийллээс үр хүүхдээ хамгаалах нь жам ёсны үүрэг” гэж мэдэгдээд байсан юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн цахим үйлчилгээ, хүүхэд хамгааллын системд үнэ төлбөргүй нэвтрэх үүд хаалгыг нээж, нийгмийн хариуцлагын өндөр ухамсар, ёс зүйгээр үлгэрлэж буй үүрэн холбооны компаниуддаа ирээдүй эзэд, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна.

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ