Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлэх ажилд оролцох чиглэлээр ЦХХХЯ болон хувийн хэвшлийн төлөөлөгчид БНХАУ-д ажиллаж байна

БНХАУ-ын цахим худалдааны хаб гэгддэг Ханжоу хотноо энэ сарын 22-24-ны өдрүүдэд Төв Азийн Эдийн Засгийн Хамтын ажиллагаа (CAREC)-ны гишүүн 10 улсын 200 гаруй төлөөлөгчид чуулж, бүс нутгийн цахим худалдааны экосистем бүрдүүлж, цахим эдийн засгийн корридор байгуулахад шаардлагатай технологиудтай танилцаж, бодлогын шийдлүүдийг хэлэлцэв.

Монгол Улсаас Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Говь ХК, APU ХХК, Lhamour, Airee зэрэг үйлвэрлэгч компаниуд, Shoppy, Intelmind, Fibo Cloud, Erxes, Go Lab зэрэг технологийн компаниуд төдийгүй тээвэр ложистикийн тэргүүлэгч компаниудын нэг Ти Ай Ложистик ХХК төлөөлөгчид оролцож байна.

Бүс нутгийн цахим худалдааны сүлжээнд холбогдож, хамтын ажиллагааны боломж эрэлхийлэх зорилго бүхий тус айчлалын хүрээнд төлөөлөгчид Ant International, Alibaba-ийн төвөөр зочилж, цахим худалдааны экосистемийг хөгжүүлэх сургалтад хамрагдаж, Ханжоу хил дамнасан цахим худалдааны тусгай бүс, Freshippo хиймэл оюун ухаанд суурилсан, бүрэн автоматжсан супермаркет, Alibaba-ийн олон улсын цахим худалдааны ухаалаг агуулах Cainiao зэрэг байгууллагуудаар зочилж, туршлага судаллаа.

Мөн төлөөлөгчид цахим худалдааны экосистемд оролцогч 800 орчим компаниуд үзэсгэлэн гаргаж, 50,000 орчим зочид цугласан Global Digital Trade Expo-д оролцож, хамтын ажиллагааны санал солилцож байна. CAREC International Innovation Conference үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны Сайдын зөвлөх Б.Тэмүүлэн Монгол Улсад цахим эдийн засаг хөгжүүлэх “Mining to Mind стратеги болон бүс нутгийн хамтын ажиллагааны боломж” танилцуулж, Gobi, Airee зэрэг байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж оролцлоо.

Айлчлалын үр дүнд Монгол Улсын цахим худалдааны экосистем бүрдүүлэх, олон улсад бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийлүүлж, импортын зардлыг бууруулах чиглэлээр төлөөлөгчид мэдлэг туршлага солилцож, хамтарч ажиллахаа илэрхийллээ. Мөн түүнчлэн оролцсон хувийн хэвшлийн байгууллагууд гадны түнш, хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааны яриа хэлцэл эхлүүллээ.

Other news

Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал болон АНЭУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Абдулла Аль-Гергави нар хоёр улсын засгийн газар хоорондын хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж байгааг зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНЭУ-д өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ