Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Харилцаа холбооны анхны яамны сайд Дэчингийн Дэндэв

Харилцаа холбооны анхны яам байгуулагдсны 80 жилийн ойд

Харилцаа холбооны анхны яамны анхны сайд

Тэрээр 1902 онд Засагт хан аймаг Баатар вангийн хошуу одоогийн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт төрсөн. Эцэг эхийн гар дээр бойжиж байгаад 19 наснаас 1921 онд Хатанбаатар Магсаржавын цэрэгт элсэн орж Оросын цагаан хааны цэрэгтэй байлдаж яваад, ерөнхий сургуулийн холбооны ангид орж суралцаад 1926 онд төгсөж, холбооны мэргэжил эзэмшсэн ахмад холбоочин.

Тэгээд цэргийн ерөнхий сургуулийн холбооны салааны дарга болж, 1928 оны 9 дүгээр сарын 20-нд тэрхүү салааг цэргийн яамны хурдан шуудангийн салаатай нэгтгэж, Цэргийн яамныхолбооны тусгай суманг байгуулахад сумангийн даргаар ажиллав.

Холбооны суманг өргөтгөн, 1931 оны 10 дугаар сарын 30-нд холбооны тусгай хороо болгоход хорооны даргаар томилогдсон юм. 1932 оны намар Москва хотноо Фрунзийн нэрэмжит Цэргийн академид суралцахаар явсан боловч эрүүл мэндийн шалтгаанаар сургуулиа төгсч чадалгүй буцаж ирсэн. Цэргийн яамны дайчилгааны туслах, цэргийн ерөнхий сургуулийн шгабын дарга, Сангийн яаманд цэргийн асуудал хариуцсан түшмэлийн ажил хийж байсан.

БНМАУ-ын СЗ-ийн шийдвэрээр Д.Дэндэвийг 1939 онд Харилцан нэвтрэлцэх ерөнхий хорооны даргаар томилж, БНМАУ-ын СнЗ-ийн 1939 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор улс орны цэрэг дайны байдалтай уялдан “Холбооны байгууллагуудын ажлыг шинэчлэн зохион байгуулах, холбооны аж ахуй ба түүний аппаратыг бэхжүүлэх,     холбоог     цэрэгжүүлэх     тухай     шийдвэрийг хэрэгжүүлэх” гэсэн үүрэг даалгавар өгсөн байна.

Тодоруулга: Дэлхийн эдийн засаг санхүүгийн хямрал Японы эдийн засагт хүндээр тусч,1937 оноос өдүүлсэн Хятад-Японы хоёрдугаар дайн, Манжуурт цөмрөн орсон ажиллагаатай холбоотой

Ази, Номхон далайн бүс нутаг дахь Франц, АНУ, Их Британитай ашиг сонирхолын зөрчлийн улмаас дурамжхан байгуулсан /Үүнд АНУ, Англитай байгуулсан “Японы Тэнгисийн Цэргийн Флотын хөлөг онгоцнуудын зэвсэглэлд хязгаар тогтоосон холбогдох/ тэдний зүгээс тавьсан зарим заалт, Хятадын зүүн хэсгийн нутагт явуулсан байлдааны ажиллагаа нь амжилтгүй болсон нь Токиогийн Цэргийн дээд командлалын удирдлагуудад энэ байдал таалагдсангүй.

Геополитикийн нөлөөний хүрээгээ тэлэх бодлогоо цэргийн хүчээр шийдэх замыг сонгож үүнийхээ дагуу “Аугаа Их Дорнод Азийн Хөгжил-Цэцэглэлтийн Төлөвлөгөө” гэгч улс төрийн үзэл, суртал нэвт шингэсэн төлөвлөгөө боловсрууллаа. Хэрэгжүүлэх Өмнөд ба Умард гэсэн үндсэн стратегийн 2 чиглэл байв.Өмнөд чиглэл бол Номхон далай, Австрали, Индонези, Бирма, Энэтхэгийн чиглэлээр цохилт өгч АНУ,Английн колонуудийг булаан авах бол Умардынхаар бол эх газраар Хятадыг буулган авах, Манжуур, Монголоор түшиц болгон ЗХУ-тай байлдаж Сибирь Алс дорнодийн чиглэлээр цохилт өгч Уралын нуруу хүртэл эзэмшлээ тогтооход оршиж байлаа. Г.Ш

Д.Дэндэв энэ үүргийг хэрэгжүүлэхийн тулд харилцан нэвтрэлцэх ерөнхий захирах газрын бүх дарга, улс төрийн ажилчид, албан хаагчид, холбоочдод цэрэгжүүүлсэн холбооны албаны дотоод дүрэм, сахилга батын журмыг дагаж ажиллахыг анх удаа зарлан мэдэгдэж, хил хязгаарын түгшүүртэй үед холбооны бэлэн байдлыг хангаж, эх орныг батлан хамгаалахад холбоочин нэг бүрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэн, шинэ нөхцөл байдалд харилцаа холбоог чадамгай удирдан зохион байгуулсан зүтгэлтний нэг байлаа.

Д. Дэндэвийн идэвхтэй хөөцөлдсөний үр дүнд 1939 онд ЗХУ- аас холбооны төрөл бүрийн мэргэжлийн 450 гаруй хүмүүсийг ЗИС-5 маркийн 90 гаруй машин, элдэв техник, материалын хамт ирүүлэн, манай улсын хил хязгаарын онцгой байгууллагын холбооны шугам утсыг сэлбэн засч, Шарангатаас Өлгийн хийд, Сулинхээр хүртэл 440 км газар

шинээр шугам байгуулж, Өндөрхаанаас Сайншанд, Мөнххаан хүртэл 320 км, Мөнххаанаас Аржаргалант хүртэл 360 км, Улаанбаатараас Өндөрхаан хүртэл 330 км хуучин шугамын нэг километр дэх баганыг 16 болгож багана хоорондын зайг ойртуулан бэхжүүлж, Улаанбаатар хотын телефон цэг 900 байсныг 1200 болгон нэмэгдүүлжээ. Улаанбаатарт анхны АТС-ыг 200 дугаарын багтаамжтайгаар тавив. 1939-1940 онд Өмнөговь, Увс, Цагааннуур, Сүхбаатар, Хатгалд 30- 50 дугаарын багтаамжтай гар телефон станцыг шинээр байгуулж, Ховд, Завхан аймгийн телефон станцыг 100 хэрэглэгчийн багтаамжтай болгон өргөтгөжээ. 1946 оны 6 дугаар сараас аймаг сумын доторх шуудангийн ажлыг аймгийн холбооны холбоодод бүрэн шилжүүлж сумдын шууданг морин өртөөгөөр хүргэх болсон байна. Шинээр байгуулагдсан Дундговь, Баянхонгор, Говь-Алтай, Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн холбооны газрын барилгыг барьж, хот хоорондын гол шугамыг байгуулж, ашиглалтанд оруулжээ.

БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1944 оны 5

дугаар сарын 9-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор Цэрэгжүүлсэн харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий захирах газрыг БНМАУ-ын Холбооны яам болгон өргөтгөж, Дэнчингийн Дэндэвийг тус яамны анхны сайдаар томилжээ. Д.Дэндэв сайдын ажлыг 1946 он хүртэл гүйцэтгэж байгаад эрүүл мэндийн байдлаас шалтгаалан, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ.

Ардын хувьсгалын партизан Д.Дэндэвийн гавьяа зүтгэлийг үнэлж Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, ЗХУ-ын улаан таван хошуу одон болон бусад медалиудаар тус тус шагнажээ.

Эмхэтгэсэн Г. Шаравдэмбэрэл

УТТА. Данс -1, сх-40 ХН-86

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 1944 ОНЫ 5 САРЫН 9 НЫ ӨДӨР ГАРГАСАН 29 –Р ТОГТООЛ

Харилцаа холбооны ерөнхий хороог харилцаа холбооны яам болгон өөрчлөн байгуулах тухай.

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС ТОГТООХ НЬ:

  1. Харилцаа холбооны ерөнхий хороог Харилцаа холбооны яам болгон өөрчлөн байгуулсугай.
  2. Харилцаа холбооны яамны дүрэм ба зохион байгуулалтыг 8 сарын 1-ний дотор боловсруулан төлөвлөн батлахыг Ардын сайд нарын зөвлөлд даалгасугай.

Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга                       Бумцэнд

Нарийн бичгийн дарга                                                         Баяр

Тэргүүлэгчид                                                                         Цэдэнбал

Янжмаа Жамилай Дашзэвэг

Манай анхны яамыг байгуулсан Улсын бага хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонирхуулъя.

Зураг-1 “Улсын бага хурлын тэргүүлэгчид Ерөнхий сайдтай “ хэмээх зураг зүүн гар талаас, Улсын бага хурлын нарийн бичгийн дарга Алтангэрэлийн баяр, Улсын бага хурлын орлогч Яхирын Ёндон, Ерөнхий сайдын 1 –р орлогч Сүрэнжав, Улсын бага хурлын тэргүүлэгч Юмжаагийн Цэдэнбал, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга Гончигийн Бумцэнд, Сайд нарын зөвлөлийн дарга улсын маршал Хорлоогийн Чойбалсан, Улсын бага хурлын тэргүүлэгч Төмөрийн Дашзэвэг, Улсын бага хурлын тэргүүлэгч Нэрэндэйн Янжмаа, Улсын бага хурлын тэргүүлэгч А. Жамилай нар

Other news

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн баг хуралдлаа

Япон Улсын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн албан хаагчдад монгол улсын үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцууллаа

Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн албан хаагчдад

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ