Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн төслийн сонгон шалгаруулалтын зарлал

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх, үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн контент үйлдвэрлэл, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангаас 2024 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Төсөл, арга хэмжээний төрөл:

  1. Хүнсний аюулгүй байдлын талаарх мэдээллийг олон нийтэд таниулан сурталчлах танин мэдэхүйн цуврал контент бүтээх, түгээх;
  2. Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр контент бүтээх, түгээх;
  3. Мэдээллийн аюулгүй байдлын талаар олон нийтэд чиглэсэн контент бүтээж, түгээх;
  4. Нээлттэй засаглал ба төрийн цахим үйлчилгээний  талаарх иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн контент бүтээх, түгээх;
  5. Хорт зуршил, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл дадал, хэвшилтэй иргэн болж төлөвшүүлэх танин мэдэхүйн цуврал контент бүтээх, түгээх;

Төсөл, арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй  www.tender.gov.mn цахим сайт руу орж танилцана уу.

Төслийн санхүүжилтийн хувь хэмжээ:

Хуулийн этгээдэд олгох төслийн санхүүжилтийн дээд хязгаар  19.620.000,0 /арван есөн сая зургаан зуун хорин мянга/ төгрөг байна.

Төслийн баримт бичигт тавигдах шаардлага

  1. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, 6.1.5 дахь заалтад заасан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх, хуулбарыг ирүүлэх;
  2. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд болон түүний хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд энэ сонгон шалгаруулалтад оролцох санал ирүүлсэн бол тэдгээрээс зөвхөн 1 этгээдэд тухайн жил дэмжлэг үзүүлнэ.
  3. Төсөл хэрэгжүүлэгч нь хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрмийн хуулбарыг ирүүлэх;
  4. Төрөөс өргөн нэвтрүүлгийн талаар баримтлах бодлого, холбогдох хууль тогтоомж, журамд нийцсэн байх; 
  5. Төсөл, арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, цар хүрээ, ач холбогдол, урьдчилсан үр дүнгийн төсөөллийг үзүүлсэн мэдээлэл;   
  6. Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх туршлагын талаарх мэдээлэл;      
  7. Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон санхүүгийн төлөвлөгөө, тооцоолол хийсэн байх;
  8. Видео контентыг телевизээр дамжуулах давтамж, тоо хэмжээ, дамжуулалтын зардлын тооцооллын тусгасан мэдээллийг ирүүлэх;
  9. Видео контент бэлтгэн түгээх бөгөөд 25-с доошгүй минутын видео контент, нэвтрүүлэг байх шаардлагыг хангасан байна.
  • Видео контентийг 4К эсхүл Full HD (1080p) форматад нийцүүлэн бүтээсэн байх шаардлагатай бөгөөд дуу, дүрс, зохиол, найруулга, чимэглэлийн хувьд мэргэжлийн түвшний буюу эфирийн шаардлага хангасан байна.
  • Дуу, дүрс бичлэг, гэрэл зураг авалтыг мэргэжлийн төхөөрөмж ашиглан гүйцэтгэсэн байх шаардлагатай бөгөөд захиалагч талд цахим файл хэлбэрээр хүлээлгэн өгнө.
  • Радиогийн контент нь MNS 5591-1 Стандартыг хангасан студид бүтээгдсэн, Монгол хэлний хэм хэмжээг баримталсан, MNS 5591-2 тоног төхөөрөмж ашиглан гүйцэтгэсэн байх шаардлагатай бөгөөд захиалагч талд цахим файл хэлбэрээр хүлээлгэн өгнө.

10. Төсөл сонгон шалгаруулалт зарласан өдрөөс хойш авсан, шалгах боломжтой QR код бүхий “Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт”-ыг ирүүлнэ. (“Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт”-ыг www.sainscore.mn, www.burenscore.mn хаягаар хандан авна)

11. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хүртээмжтэй байх;

12. Төслийн санал гаргагч зөвхөн нэг төсөл хэрэгжүүлэх хүсэлт ирүүлэх;

13. Төслийн давтагдаагүй байдал болон оюуны өмчийн эрхийн зөрчилгүй бүтээл байх;

Хамрагдах боломжгүй төсөл

  1. Бүтээлийн хувьд Соёл урлагийг дэмжих сан, Кино урлагийг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан зэрэг ижил төстэй зориулалт бүхий сангуудаас санхүүжилт авч байсан  төсөл хамрагдах боломжгүй.
  2. Бүтээлийн хувьд Зохиогчийн эрхийн зөрчилтэй болон маргаан бүхий төсөл хамрагдах боломжгүй.

Төсөл үргэлжлэх хугацаа:

Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тухайн санхүүгийн жил /2024 он/ дуусах хүртэл хүчинтэй байна. Хугацааг гэрээнд нарийвчлан тусгана.

Төслийг хүлээн авах хугацаа

Эхлэх:2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цаг

Дуусах:2024 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цаг

Төслийг хүлээн авах хаяг:

Төслийн материалыг  BDF@MDDC.GOV.MN цахим шуудангаар ирүүлнэ үү.

Холбоо барих:

Холбоо барих утас: 51-265103

Санал хүсэлтээ BDF@MDDC.GOV.MN хаягаар илгээнэ үү.

Журамтай доорх холбоосоор орж танилцана уу.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16960415136871&showType=1

Other news

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдад “цахим аймаг” бодлогын зөвлөмж”-ийн хүрээнд уулзалт зохион байгуулж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан ухаалаг аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг орон нутагт

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ