Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр орон нутгийн цахимжилтийг эрчимжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байна.

“Цахимд хэвшье” уриатай энэхүү аяныг 21 аймагт үе шаттайгаар, бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд говийн бүсээс эхлэн хангайн бүсэд амжилттай хэрэгжүүлсэн тус аян өнөөдөр (2024.04.10) баруун бүсийн 4 дэх аймаг Увс аймагт үргэлжилж байна.

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж буй тус арга хэмжээний ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж байна.

Өдөрлөгийн хүрээнд:

📌Аймгийн удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчид, хувиараа бизнес эрхлэгч иргэд, олон нийтэд зориулсан тусгай хөтөлбөр бүхий сургалт, хичээлүүд

📌Мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниудын болон орон нутгийн аж ахуй нэгж, компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн багийн зөвлөх үйлчилгээ

📌Төрийн үйлчилгээг цахимжуулах шийдэл бүхий төрийн байгууллагын удирдлагууд мэдээллийн технологийн компани хоорондын багийн болон ганцаарчилсан уулзалт, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга

📌Орон нутгийн жижиг дунд болон хувиараа бизнес эрхлэгчдэд цахим ур чадвар олгох сургалт, технологийн шийдлүүдийн танилцуулга зэрэг олон талт, цогц арга хэмжээнүүд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Other news

“Мэдээллийн технологийн 1000 залуу инженер бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд Tech4Good бүсийн уралдаанд 10 залууг хамруулж байна

Тус арга хэмжээний нээлт өнөөдөр (2023.09.04) болж өнгөрлөө. Мэдээллийн технологи харилцаа холбооны салбарын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан нийгмийн асуудлыг

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ