Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн үйл ажиллагааны журам”-ын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.09.17) зохион байгууллаа.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, МТ-ийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хуулийн этгээдүүдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, виртуал бүсийн бусад харилцааг зохицуулах зорилго бүхий тус хэлэлцүүлэгт салбарын 50 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, мэдээллийн технологийн хөгжил, шийдэлд шууд нөлөөлөх саналуудыг нээлттэй солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг ажлын хэсэг нэгтгэн Засгийн газар хүргүүлнэ.