Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Шуудангийн салбарын хууль эрхзүйн орчныг шинэчилнэ

Дэлхийн шуудангийн холбооны Ази Номхон далайн бүс нутгийн стратегийн форум Монгол Улсад анх удаа энэ сарын 25 – 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус форумд оролцсон Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий захирал Масахито Метокиг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр /2024.09.27/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Дэлхийн шуудангийн холбооны Ази Номхон далайн бүс нутгийн стратегийн форумыг Монгол Улс анх удаа зохион байгуулах эрхийг олгосонд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улс шуудан холбооны арвин их түүхтэй хэдий ч техник технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө цагт энэхүү салбарыг шинэ түвшинд гаргаж ирэх цаг нь болсон. Шуудангийн салбарт технологийн дэвшил, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, дроны үйлчилгээг нэвтрүүлэх, түүний эрхзүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.  Монгол Улсын Засгийн газар цахим эдийн засгийн суурь нь шуудангийн салбар гэж харж байгаа тул энэ салбараа эргэн харж, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж, зах зээлийг нь тэлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Шуудангийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл, хүний нөөц боловсон хүчнийг бэлдэхэд Дэлхийн шуудангийн холбоотой хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий захирал Масахито Метоки: Монгол Улсын Засгийн газар цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч буй талархал илэрхийлж, цахим шилжилт бол Монгол Улсын хөгжлийн хурдасгуур байх болно гэдгийг онцлов. Мөн тэрбээр “Дэлхийн улс орнууд дроныг шуудан хүргэлтэд ашиглах, түүний хууль эрх зүйн орчныг бий болгох чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Технологийн дэвшлийг ашиглахын хажуугаар шуудангийн уламжлалт дэд бүтцийг өргөжүүлж, түүгээрээ дамжуулан төрийн үйлчилгээ, гамшиг, ослын мэдээллийг алслагдсан орон нутагт амьдарч буй ард иргэддээ хүргэж буй сайн жишгийг дурдаж, Монгол Улс шиг өргөн уудам газар нутагтай оронд шуудангийн дэд бүтцийг өргөжүүлэх нь чухал гэдгийг онцлов.

Талууд шуудангийн салбарын хууль эрхзүйн орчныг шинэчлэх, сайн туршлагаа харилцан солилцох, хүний нөөц, боловсон хүчнийг бэлдэх, техникийн тусламж үзүүлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь шуудангийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, технологийн дэвшил, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлд төр хувийн хэвшлйин хамтарсан “Шийдэлтэй уулзалт | Шуудангийн шинэчлэл” дугуй ширээний уулзалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан билээ.

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ