Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

7 хоног: Алслагдсан багт сүлжээ нэвтрүүлнэ | Хиймэл оюун ухааны хууль эрх зүйн орчныг бий болгоно | Хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэгч нартай уулзав

АЛСЛАГДСАН БАГИЙН ИРГЭД ГАР УТАСНААСАА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ АВНА

Алслагдсан багийн иргэд гар утаснаасаа төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэхээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэхээс 2024 онд 74, 2025 онд 55 багийг холбоно. Тодруулбал,

  • Архангай аймгийн 10
  • Булган аймгийн  5,
  • Хөвсгөл аймгийн 4,
  • Баян-Өлгий аймгийн 7
  • Ховд аймгийн 10,
  • Баянхонгор аймгийн 5,
  • Говь-Алтай аймгийн 7,
  • Говьсүмбэр аймгийн 1,
  • Дундговь аймгийн 8,
  • Дорноговь аймгийн 2,
  • Дорнод аймгийн 5,
  • Сүхбаатар аймгийн 9,
  • Завхан аймгийн 8,
  • Увс аймгийн 2,
  • Өвөрхангай аймгийн 10,
  • Төв аймгийн 10 баг.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БИЙ БОЛГОХОД ИХ БРИТАНИ УЛСТАЙ ХАМТАРНА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайт болон Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвийн эрдэмтдийг энэ сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр “И-Монгол” академийг төрийн их өгөгдөл, хиймэл оюун ухааны төв болгохоор зорьж буйг онцлон, хиймэл оюун ухааны хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгох, сансар судлал зэрэг шинэ хуулийн төслүүдийг боловсруулах, хүүхэд залууст код бичих ур чадвар олгох чиглэлд Их Британи Улстай хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар Их Британи Улсын сайн туршлагад үндэслэн төрийн байгууллагуудын нэгдсэн www.gov.mn вебсайтыг хөгжүүлж байна.

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ НАРТАЙ УУЛЗЛАА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэгч нартай уулзлаа. Уулзалтад Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дарга Ч.Золбаяр, Д.Болор, Б.Балгансүрэн, Ондо Холдинг, ДДэш Тв, Монголсат, Мобиком зэрэг байгууллагын төлөөллүүд оролцов. 30 гаруй жил яригдаж байсан “Үндэсний хиймэл дагуул” төсөл нь энэ дөрвөн жилийн хугацаанд биеллээ олох гэж буйд салбарын мэргэжилтнүүд сайшаалтай хандаж байгаагаа илэрхийллээ. Үндэсний хиймэл дагуул хөөргөснөөр Харилцаа холбооны бие даасан системтэй болж, Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломж нээгдэнэ. 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломжтой болно. Шилэн кабелиар интернетийн үйлчилгээ үзүүлэх  29 их наяд төгрөг хэмнэнэ.

ШУУДАНГИЙН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ ШИНЭЧИЛЖ, ЗАХ ЗЭЭЛИЙГ НЬ ТЭЛНЭ

Дэлхийн Шуудангийн өдөр аравдугаар сарын 9ний өдөр тохиолоо. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд шуудангийн салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Салбар яамнаас Шуудангийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх; Технологийн дэвшил, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх; хүргэлтэд дрон нэвтрүүлэхээр зорьж байна. Мөн 40 тэрбумын шуудангийн зах зээлийг тэлнэ.

“ШИЙДЭЛТЭЙ УУЛЗАЛТ – ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдын санаачилгаар Шийдэлтэй уулзалтыг тогтмол зохион байгуулж байна. Цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх зорилгоор “Шийдэлтэй уулзалт Цахим гарын үсэг нээлттэй хэлэлцүүлгийг аравдугаар сарын 15-өдөр зохион байгуулах гэж байна.

Цахим гарын үсэг нь цахим баримтад гарын үсэг зурсан этгээдийг тодорхойлох үг, үсэг, тоо, тэмдэг, дүрсийг агуулсан өгөгдөл юм. 2015 оноос хойш 1 287 187 хүнд энэхүү гарын үсгийг олгожээ.

Ц.БААТАРХҮҮ САЙД SPACEX КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү SpaceX компанийн Хөөргөлтийн үйлчилгээ хариуцсан менежер Эван Ферликийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Эван Ферлик Монгол Улс Үндэсний хиймэл дагуулаа хөөргөхөөр бэлтгэл ажлаа хангаж байдаг баяр хүргэж, SpaceX компанийн үйл ажиллагааг танилцуулж, АНУ-д айлчлах боломж тохиовол тус компаниар зочлохыг урив.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Монгол Улсын Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь Үндэсний хиймэл дагуул гэдгийг дуулгаж, тун удахгүй УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж буйг онцлов.

ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРДЭМТЭД НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Хиймэл оюун ухааны эрдэмтэд Нобелийн шагналын эзэн боллоо. Тодруулбал, Жеффри Хинтон, Жон Хопфилд нар “Машин оюуны” судалгааны чиглэлээр хийсэн бүтээлээрээ авчээ. Канадын профессор Жеффри Хинтоныг “Хиймэл оюун ухааны загалмайлсан эцэг” гэж нэрлэдэг. Нобелийн шагналтан болох 91 настай Жон Хопфилд нь АНУ-ын Принстоны их сургуулийн профессор, 76 настай профессор Жеффри Хинтон нь  Канадын Торонтогийн их сургуулийн профессор юм. “Машин оюун” нь хиймэл оюун ухааны түлхүүр бөгөөд энэ нь компьютерт мэдээлэл өгөгдөл үүсгэхийн тулд өөрийгөө сургах чадварыг хөгжүүлдэг салбар юм. Ингэхдээ интернэтээс хэрхэн хайлт хийхээс эхлээд утсан дээрээ зураг засварлах хүртэл бидний ашиглаж буй өргөн хүрээний технологийг шинэчилж, хөгжүүлж ирсэн.

Other news

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд Засаг дарга Б.Цэрэннадмид “Цахимд хэвшье” үндэсний хэмжээнд өрнөж буй аяныг санаачлан, зохион байгуулж буй ЦХХХЯ болон харьяа, салбар

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ