Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Ц.Баатархүү: Үндэсний хиймэл дагуултай болсноор кибер аюулгүй байдал хангагдах боломж бүрдэнэ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Сансрын үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал “Үндэсний хиймэл дагуул” мега төслийн байнгын хорооны гишүүдэд танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ч.Анар  “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”-ийг дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх арга зам, төсөв, хөрөнгийн талаар асууж тодрууллаа. Мөн тэрбээр төслийг хэрэгжүүлэх үнэ хэт өндөр буй учраас  дахин судалж ярилцах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, хиймэл дагуул хөөргөснөөр кибер аюулгүй байдлын хамгаалалтыг хэрхэн сайжруулах вэ, эрсдэлийн урьдчилсан тооцооллын талаар тодруулав.

Гишүүдийн асуултад Цахим хөгжил, инновац, харилцаа, холбооны сайд Ц.Баатархүү, “Монгол Улс кибер аюулгүй байдлыг үнэлдэг 5 түвшний “Бэхжиж байгаа” буюу дундуур үзүүлэлтийг хангаж байгаа. Монгол Улсад Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх “Үндэсний төв”, ЦХИХХ-ны дэргэдэх Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Батлан хамгаалах салбарын кибер аюулгүй байдлын төв гэсэн гурван байгууллага ажиллаж байгаа.

Төр, захиргааны байгууллага болон бүх түвшинд кибер аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох шаардлагатай байна. Мөн хууль, эрх зүйн орчин, техник, технологийн хувьд сайжруулах асуудал бий.

ЦХИХХЯ-ны хувьд 2025 онд Монгол Улсын кибер аюулгүй байдлын зэрэглэл ямар түвшинд байгааг мөн аль салбарт мэдээлэл алдах эрсдэлтэй байгааг тодорхойлно. Үүний дараа гадаад хамтын ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх зэрэг боломжит бүх арга замаар кибер аюулгүй байдлыг хангахын тулд ажиллана” хэмээн онцоллоо.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл”-ийг хэрэгжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн саналыг сайн сонсож, судлахаас гадна дэд ажлын хэсэг байгуулах шаардлагатай байна. Мөн төслийг гардан хэрэгжүүлэх гадны мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж ажиллан ойлголцох нь чухал гэдгийг онцоллоо.

Үндэсний хиймэл дагуулыг хөөргөснөөр Монгол орны газар нутгийг бүрэн хамарсан харилаа холбооны бие даасан сүлжээтэй болж, интернэт суурьтай бүх төрлийн үйлчилгээг  иргэд гар утаснаасаа авах боломж бүрдэх юм. Түүнчлэн онцгой байдал, гамшиг ослын эрсдэлийг багасгах, хот хөдөөгийн иргэдийн тоон хуваагдлыг бууруулах, малчдын хүүхдүүд зайн сургалтад хамрагдах боломжтой болно.

Монгол Улсын хэмжээнд аймаг сумын төвүүдийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр холбох ажил эрчимтэй хийгдсэн боловч 2023 оны байдлаар хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8 хувь нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй байна.

Иймд манай улс “Koreasat 5A”, “Telesat 18” зэрэг хиймэл дагуулаас транспондер түрээслэн телевиз, интернет, хөдөлгөөнт холбооны сүлжээ, харилцаа холбооны үйлчилгээг алс зайд дамжуулахад ашиглаж байна. Хэрэв өөрийн хиймэл дагуулгүйгээр цаашид явбал Монгол Улс жилдээ 32,6 тэрбумаас 80,8 тэрбум төгрөгийг гадаад орнуудын хиймэл дагуулын түрээсэнд төлсөөр байх юм. Үндэсний хиймэл дагуулыг хөөргөснөөр энэхүү их хэмжээний төлбөрийг гадны орны хиймэл дагуулын түрээсэнд төлөх шаардлагагүй болж, энэ хэмжээний зардал дотоодын зах зээлд үлдэх юм. Мөн онцгой байдал, хил хамгааллын харилцаа холбоо сайжирч, гамшиг, ослын улмаас үүдэх хүний амь нас, эд хөрөнгөнд учрах хохирлыг 30 хувь бууруулна тооцоолол гарчээ

Other news

Мэдээлэл, технологийн үндэсний парк-д ШУТИС-ийн харьяа лицей сургуулийн мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ангиуд шинээр нээгдлээ

Цахим Хөгжил Харилцаа Холбооны яамны санаачлагаар Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк-д ШУТИС-н харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай

Завхан аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 8 байгууллага Цахимд хэвшье экспод нэгдлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ