Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 71 дүгээр захирамжаар “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлагдсан.
Энэхүү төлөвлөгөөг төрийн захиргааны төв байгууллага болон төрийн холбогдох байгууллагуудад үе шаттай танилцуулах арга хэмжээг Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас зохион байгуулж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд өнөөдөр ( 2024.10.18) Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яамны албан хаагчид болон яамны харьяа, салбар байгууллагын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд танилцууллаа.
Энэхүү төлөвлөгөөний зорилго нь эрэгтэй, эмэгтэй хүний талаарх уламжлалт сэтгэлгээ, нийгмийн хүлээлтээс үүдэлтэй дарамтыг арилгах, хувь хүний заяагдмал эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.