Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Сансар судлалын чиглэлээр Франц улстай хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрераг өнөөдөр (2024.10.23) хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд Монгол Улсын Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласны хоёр нь Франц Улстай хамтран хэрэгжүүлэхээр байгаа талаар онцолж, Үндэсний хиймэл дагуултай болох мега төслийг хэлэлцэж байх үеэр эрхэм Элчин сайдтай уулзаж байгаад талархал илэрхийллээ.

Цахим хөгжил,инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү

Үндэсний хиймэл дагуул мега төсөл нь УИХ-ын Байнгын хороо болон нэгдсэн Чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэхээр төлөвлөгдөөд байна. Улсын Их Хурлаас зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсны дараа хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээ хийгдэж, гэрээнд гарын үсэг зурах үйл явц эхэлнэ. Энэхүү төсөл нь улс орны бие даасан байдалтай холбоотой стратегийн өндөр ач холбогдолтой” гэдгийг онцлов.

БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Коринн Пэрера

БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Коринн Пэрера хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа өргөжин, бэхжиж буйг онцолж, 2023 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц Улсад айлчлах үеэр харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын техникийн нөхцлийг тодорхойлох, гэрээний төсөл боловсруулах чиглэлээр тухайн үеийн ЦХХХЯ болон БНФУ-ын Талес Алениа Спейс компани хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтын ажиллагааг эхлүүлсэн. Уг төслийн өртөг хэдий өндөр ч дунд болон урт хугацаандаа Монгол Улсад авчрах өгөөж нь хамгийн чухал юм. Үндэсний хиймэл дагуулын төслийг Франц Улсын зүгээс дэмжиж, хамтран ажиллаж байгаад бид бүхэн баяртай байна. Мөн уг төсөлд ашиглаж байгаа технологийн хувьд 2019 оноос олон улсад ашиглагдаж эхэлсэн бөгөөд АНУ, БНСУ, Индонез зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улсууд хиймэл дагуулдаа ашиглаж байгаа технологи тул итгэж болно” хэмээн онцоллоо.

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ