Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

ХУР & ДАН гэж юу вэ?

Монгол Улсад дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх гол системүүд бол “ХУР” болон “ДАН” юм.

“ХУР” систем нь анх 2017 онд төрийн мэдээлэл солилцооны систем хэмээн олон нийтэд танилцуулагдаж, төрийн үйлчилгээг цахимаар авах суурь нөхцлийг бүрдүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, иргэд төрийн үйлчилгээг ТҮЦ машин эсвэл E-Mongolia системээр дамжуулан цахимаар авдаг бөгөөд тэдгээр системийн ард нь “ХУР” гэх систем ажиллаж байдаг гэсэн үг юм.

Өдгөө тус систем нь 147 төрийн байгууллага, 367 хувийн хэвшлийн байгууллагын нийт 773 өгөгдлийг солилцож, үндэсний хэмжээний мэдээлэл солилцооны систем болж, өргөжин хөгжөөд байна.  Өөрөөр хэлбэл 770 гаруй цаасан лавлагааг цахимаар иргэдэд давхардсан тоогоор 2.9 тэрбум удаа амжилттай үзүүлжээ. Үйлчилгээнүүд цахимжихийн хэрээр цахим орчинд иргэнийг таньж баталгаажуулах шаардлага тулгардаг. Үүнийг бид танилт нэвтрэлтийн “ДАН” системийн тусламжтайгаар шийдэж байгаа бөгөөд “ДАН” системийг 2018 онд иргэдийн хэрэглээнд нэвтрүүлсэн.

Дээрх хоёр системийн тусламжтайгаар өнөөдөр иргэн төрийн цахим үйлчилгээг гар утас болон суурин компьютероосоо авах боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар төрийн 1200 гаруй үйлчилгээ цахимжиж, “E-Mongolia” системд нэгтгэгдээд байна.

Иймд төр цаашид өөрт байгаа мэдээллүүдээ иргэнээс хэзээ нэхэхээ болих вэ?, өгөгдөл, мэдээллийг хэрхэн боловсруулж, шийдвэр гаргах түвшинд ашиглах вэ? , “ХУР” болон “ДАН” системийн аюулгүй байдлыг цаашид хэрхэн хангах талаар асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх үүднээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас санаачлан үндсэн болон дэмжих системийг хариуцагч “И-Монгол академи УТҮГ” болон “Үндэсний дата төв” УТҮГ -тай хамтран Өгөгдлийн интеграци “ХУР&ДАН” шийдэл арга хэмжээ 2024 оны 11 дүгээр сарын 22-ны Баасан гарагт зохион байгуулна.

Other news

“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нь” өгөгдлийн Хакатон тэмцээн зохион байгуулагдана

Зорилго Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор өгөгдөлд суурилсан загвар боловсруулж, хиймэл оюун ухааны шийдлийн загвар боловсруулах, олон

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ