Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Ахмадууд ач, зээ нарынхаа тусламжгүйгээр цахим гүйлгээ хийж байна

Ухаалаг утас хэрэглэх, интернетэд холбогдох, утсандаа аппликейшн татах, шинээр google account нээх, нууц үгийн тохиргоо хийх, дата ашиглалт зэрэг нь залууст энгийн өдөр тутмын үйлдэл юм. Гэвч энэ нь ахмадуудад хүндрэл үүсгэж, цахим үйлчилгээ авахдаа хүүхэд, ач зээ нараасаа тусламж хүсэх нь түгээмэл. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Дэлхийн банкны дэмжлэгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам -ны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд “Үндэсний цахим элч – Digital Nation Ambassador” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

ЧД-ийн III хорооны иргэн, ахмад сургагч багш Г.Сарангэрэл “Технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхахын тулд цахим ур чадвараас хоцорч болохгүй. Цахим ур чадварт суралцах нь зайлшгүй хэрэгцээ шаардлага юм. Тиймээс “Ухаалаг засаг 2” төсөлд хамрагдаж, сургалтад сууснаар хүүхэд, ач зээ нараа гуйхгүйгээр “И-монголиа” руугаа ороод хэрэгтэй мэдээлэл, тодорхойлолт, лавлагаагаа авч сурлаа. Цаашид сурсан зүйлээ улам батжуулж, лавшруулж бусад ахмадаа сургахаар зорьж байна. Цахим ертөнцтэй холбогдох анхан шатны мэдлэгтэй болсондоо ихэд баяртай байна” хэмээн ярилаа.

“Ухаалаг засаг 2” төслийн хүрээнд нийт 130 сайн дурын залуу болон ахмад сургагч багш, 600 гаруй ахмад настай иргэнд цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Ингэхдээ ухаалаг утасны хэрэглээ, WI-FI сүлжээнд холбох, утсандаа шинэ аппликейшн татах, гар утасны нууцлал, дата ашиглалт, цахим аюулгүй байдал, олон нийтийн сүлжээ, сошиал сувгуудын аппликейшн татах, онлайн дуудлага, видео дуудлага хийх, сошиал платформ дээр тохиргоо хийх, төрийн үйлчилгээнд хяналт тавих, И-Монгол аппликейшн ашиглах, эмнэлгийн цаг онлайнаар авах, банкны аппликейшн ашиглах, нэгж, дата худалдан авах, төлбөр тооцоо хийх аргачлалыг заажээ.

СХД-ийн XVIII хорооны иргэн, ахмад сургагч багш С.Батсуурь “Цахим орчинд бусадтай харилцах соёл, өөрийгөө хамгаалах, энгийн төлбөр тооцоог утсаараа хийх, эрүүл мэндийн үйлчилгээ авах чадварт суралцсан. Орон сууцны төлбөр тооцоог банкин дээр очиж дугаарлахгүйгээр шууд утаснаасаа хийчихнэ. Эмнэлэг рүү заавал явж цаг авах шаардлагагүй гэдгийг мэдэж авсан. Эрүүл мэндийн оношлогоо, шинжилгээний хариугаа хүртэл онлайнаар авчихна. Утсаа алдлаа гэхэд өөрийн мэдээллээ хамгаалах, нууцлалын тохиргоог хийж сурсан. Их өгөөжтэй сургалтад хамрагдсандаа баяртай байна” гэж онцлов.  

Мөн ахмадуудад богино хэмжээний контент бүтээх, сошиал медиа дээр контент нийтлэх эсвэл татаж авах, зураг авах, бичлэг хийх, зураг бичлэгээ засварлах, бусдад илгээх сургалт орсон байна.

А.Алтанцэцэг Ахмад сургагч багш “Энэхүү сургалтад суухаас өмнө цахим орчны талаар хэт ерөнхий мэдээлэлтэй байсан. Цахим орчинд хүмүүстэй ёс зүйтэй харилцах, өөрийгөө хэрхэн хамгаалах, бусдад төвөг учруулахгүйгээр өөрийнхөө цахим хэрэгцээг хангах, онлайн худалдан авалт хийх аргачлалыг мэддэггүй байсан. Утсаа кодолж, банкны гүйлгээ хийхэд нэг удаагийн код яаж авах аа сурч авлаа. Сошиалд янз бүрийн найзын хүсэлт ирдэг. Үүнийг хараад хуурамч хаяг уу, бодит хүний хаяг уу гэдгийг ялгаж сурсан. Өмнө нь бол ирсэн хүсэлт болгоныг нягтлалгүй хүлээн авдаг байсан бол одоо цензуртай ханддаг болсон” хэмээн дурдав.

Улаанбаатар хот, орон нутгийн 30 гаруй ахмадыг нийт 40 цагийн сургагч багшийн онол, практик хосолсон сургалт, 12 цагийн дадлага хичээлд хамруулжээ. Сургалтад 55-64 насны ахмад өргөнөөр оролцож байна.

Other news

ЦХХХ-ны сайд, Монгол-Австрийн Засгийн газрын хуралдааны комиссын тэргүүн Н.Учрал Австри Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Худалдааны консул Майкл Бергер тэргүүтэй Австрийн хувийн хэвшлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Австри-Монголын бизнес форумд оролцохоор ирсэн тус төлөөлөгчид цахим хөгжил, харилцаа холбооны чиглэлээр хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, орон нутагт цахим шилжилтийг

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ