Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Казахстан Улс стартапуудыг дэмжих хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө зарлалаа

Казахстан Улсын Засгийн газар 2025 онд бүс нутгийн стартапуудыг дэмжих, дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг дэмжих венчур хөрөнгө оруулалтын нэгдсэн сан байгуулна. Энэ хүрээнд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө зарлалаа. Тодруулбал, 2024 оны 12 дугаар сарын 19-нд Ерөнхий сайд Олжас Бектенов болон венчур капиталын тэргүүлэх мэргэжилтнүүд, Казахстаны бизнесийн салбарын төлөөлөгчид болон олон улсын түншүүдийн уулзалтын үеэр мэдээлсэн юм.

Ерөнхий сайдын хэвлэлийн албаны мэдээлснээр, эдгээр хувийн хөрөнгө оруулалтыг дэлхийн, бүс нутгийн болон Казахстаны тэргүүлэх венчур санд чиглүүлж, үр ашигтай төрөлжилтийг хангах, дэлхийн чадавхи, эдийн засгийг өөрчлөхөд шаардлагатай чухал технологиудыг ашиглах боломжийг хангах болно. Өнөөдрийг хүртэл Казахстаны томоохон бизнес эрхлэгчдийн өргөдлийн дагуу 100 гаруй сая ам.долларыг үндсэн хөрөнгө болгоно гэдгийг онцлов.

Дижитал хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн сайд Жаслан Мадиев: Казахстан Улс Төв Азид тэргүүлж байгааг онцоллоо. Тус бүс нутгийн венчур хэлцлийн 70 гаруй хувийг Казахстан Улс бүрдүүлж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд тус улсын венчур хөрөнгийн хэмжээ зургаа дахин нэмэгдэж, 80 сая ам.долларт хүрчээ.

Энэхүү сан нь хиймэл оюун (AI), дижитал эрүүл мэнд, бусад чухал технологи зэрэг ирээдүйтэй салбаруудад анхаарлаа хандуулах юм. Дэлхийн хиймэл оюуны зах зээл 2030 он гэхэд 827 тэрбум ам.долларт хүрч өсөх төлөвтэй байгаа нь тус салбарыг хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл болгоход чухал нөлөөтэй.

“Бидний гол үүрэг бол өөрсдийн ур чадвараа хадгалж үлдэх, шинэ авьяас чадвараа татах нөхцөлийг бүрдүүлэх, стартапуудыг хөгжлийн бүх шатанд нь дэмжих, дэлхийн чадавхийг Казахстанд татах явдал юм” гэж Ерөнхий сайд Олжас Бектенов хэлэв.

Харин Монгол Улс стратапууддаа эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг өнгөрөгч зургадугаар сард баталсан. Энэ хүрээнд виртуал бүсэд бүртгүүлсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчид татварын болон татварын бус 8 дэмжлэг үзүүлэхээ зарласан билээ.

Эх сурвалж: Astanatimes

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ