Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Эрүүл мэндийн цахим шилжилтийг цогц байдлаар шийднэ

Цахим эрүүл мэндийн олон улсын индексээр манай улс 5 оноо авахаас 2.9 оноо авчээ. Ингэхдээ стратеги-хөрөнгө оруулалт, ажиллах хүчний чадавх, стандарт-зохилдлого, үйлчилгээ-апп хэсгийг үнэлэх боломжгүй хэмээн дүгнэсэн байгаа юм. Тиймээс дээрх чиглэлд технологийн шийдлийг нэвтрүүлэх шаардлага бий. Харин аймгуудын цахим шилжилтийн бэлэн байдлаар Ховд, Увс, Завхан, Дорнод, Дорноговь тэргүүлж байна.

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлж, иргэдэд үр дүнгээ өгөх шийдлийг ярилцахаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан уулзалт 12-р сарын 25-ны өдөр боллоо.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Эрүүл мэндийн яамны зүгээс эрүүл мэндийн салбарын цахимжилтийн чиглэлд санаачилга гарган ажиллаж байгаад талархал илэрхийлье. Хоёр яам энэ чиглэлд онцгойлон анхаарч, эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллаж байна. Цахим шилжилтийг төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт чухалчлан авч үздэг. Эдгээр нь хүн бүрт шууд мэдрэгддэг, систем хэдхэн минут гацахад иргэд дургуйцлээ хамгийн ихээр илэрхийлдэг салбар юм. Мөн эмийн бүртгэлийг цаашид яах вэ гэдэг асуудал ч гарч ирнэ. Үүнийг блокчейн технологиор шийдсэн улсууд ч байна. Түүнчлэн хамгийн олон цахим систем эрүүл мэндийн салбарт байгаа учраас үүнийг интеграцчилах нь чухал. Энэ мэт олон асуудал эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд яригдана” гэж онцлов.

Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10 заалтын хэрэгжилтийг хангахын тулд Эрүүл мэнд болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын хамтарсан тушаалыг яаралтай шинэчлэн батлах асуудлыг уулзалтын үеэр ажлын хэсгийнхэн хөндлөө. ЭМЯ-наас цахим бодлогын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрэгцээтэй датаг цуглуулж, боловсруулж, ашиглахад анхаарч байна. Энэ чиглэлд өгөгдөл давхардсан, хэрэгцээгүй дата байгаа учраас эхнээс нь цэгцэлж, боловсруулахад ЦХИХХЯ-тай хамтарч байгаа аж. Мөн өгөгдлийн аюулгүй байдлыг хангаж, суурь асуудлыг шийдвэрлэхээр зорьжээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Цаг үетэй холбоотойгоор хоёр сайдын хамтарсан журмыг шинэчлэх ажлыг дэмжиж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын цахимжилтийг иргэдэд мэдрүүлж, бодит үр дүнд хүрэхийн тулд цогц шийдэл хэрэгтэй. Манайх шиг тархай бутархай нутагт цахимжилт бол иргэдэд үр дүнгээ өгөх шийдэл мөн. Хамгийн гол нь цахим гээд байгаа ч давхар цаасаар бүртгэл хийгдээд байвал утгагүй. Цахимаар, утсаар, өөрөө биеэр очиход өөр өөр цаг авч байна. Энэ мэт уялдаагүй асуудлыг цогц байдлаар шийдэх нь чухал” хэмээн ярилаа.

Он гарсаар Эрүүл мэндийн байгууллагын систем хөгжүүлэгч 7 аж ахуйн нэгж дээр 175 веб сервис тохируулаад байна. Үзлэгийн цаг авах, эмийн жор бичигдэх, эмийн жор дээрх эмийг худалдаж авсан, шинжилгээний хариу гарах, бусад эмнэлгээс өвчтөний мэдээлэл харах, даатгалтай тусламж үйлчилгээ авах, эмнэлэг нэхэмжлэх, гуравдагч этгээдэд дамжуулах, эмч товлолт үзлэгээр тухайн иргэнийг дуудад үед “e-mongolia”-р дамжин мэдэгдэл очдог аж.  

Мөн Монгол Улсад бүртгэлтэй бүх эмийн жорыг цахим хэлбэрт шилжүүлсэн. 10 орчим төрлийн 120 гаруй эмийн хэрэглэх заавар, хориглож заалт, гаж нөлөөний талаарх аудио тайлбар, дохионы хэл, текст хэлбэрээр оруулжээ.

Тиймээс иргэд “e-mongolia”, КИОСК, гар утсанд суурилсан мэдээлэл авахаас гадна ХУРДАН цэгээр дамжуулан эмнэлгийн цаг болон бусад үйлчилгээг авах боломжтой. Тус цэг нийслэлд 1 болон 3-р эмнэлгийн хүлээн авах хэсэгт байгаа бол Завхан, Говь-Алтай, Архангай зэрэг аймгийн нэгдсэн эмнэлэгт бий. Тодруулбал,  1-р эмнэлэг 40510, 3-р эмнэлэг 17579 буюу нийт 58,089 үйлчилгээ үзүүлжээ.

Other news

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд завхан аймгийн иргэдээс цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа авч байна

ЦХХХЯ-с “Цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа”-г үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд ТЦҮЗГ, ”И-Монгол” академи хамтран гүйцэтгэж байна. Аймаг тус

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ