Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Оксфорд: Монгол Улс кибер аюулгүй байдлыг хангах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Английн Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх” судалгааны ажлыг 2024 оны 10 дугаар сард эхлүүлж, ийнхүү өнөөдөр үр дүнгээ танилцууллаа.  

Судалгааны тайланд: 

  • Кибер аюулгүй байдлын бодлого, эрхзүйн орчныг уялдаа холбоог сайжруулах, 
  • Олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх,
  • Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах, 
  • Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг байгааг онцолжээ.  

Мөн Монгол Улсын кибер аюулгүй байдлын бодлого, стратегийн хувьд бусад үзүүлэлтээс илүү үнэлэгдсэн бол стандарт ба технологийн чиглэлээр хамгийн бага үзүүлэлттэй байгаа бөгөөд хөрөнгө оруулалт шаардагдаж байгааг илтгэж байна. 

Харин кибер гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа, хууль эрх зүйн хувьд тогтворжсон сайн гэж тус тус үнэлэгдлээ.

Цаашид 

  • Үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлэх арга аргачлалыг бий болгох, 
  • Кибер аюулгүй байдлыг хангах суурь стандарттай болох, 
  • Кибер аюулгүй байдлыг хангах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, 
  • Кибер аюулгүй байдлын мэдлэг, ур чадвар олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, 
  • Кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төр, хувийн хэвшил, салбар, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр Монгол Улсын кибер аюулгүй байдлын экосистемийг бүрдүүлэх зөвлөмжийг өгөв. 

Тус судалгааг хийхдээ  Их Британийн Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан “Кибер аюулгүй байдлын чадавхыг үнэлэх загварчлал”-ыг ашигласан аж. 

Кибер аюулгүй байдлын экосистемийг дараах таван чиглэлээр үнэлсэн байна. Үүнд: 

а) кибер аюулгүй байдлын бодлого ба стратеги, 

б) кибер аюулгүй байдлын соёл ба нийгэм,

в) кибер аюулгүй байдлын мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, 

г) хууль эрх зүйн орчин, 

д) стандарт ба технологи 

Мөн хэмжигдэхүүн тус бүрээр кибер аюулгүй байдлын чадавхыг а) Эхэлж буй, б) Хөгжиж буй, в) Тогтворжсон,  г) Стратегийн, д) Динамик гэсэн 5 түвшингээр тодорхойлжээ. 

Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшинг тодорхойлоход төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын кибер аюулгүй байдлын асуудал хариуцсан 110 гаруй мэргэжилтнүүд хамрагдсан байна. 

Манай Улс нь 2024 онд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 56 оноо авч, 193 орноос 103-т буюу бэхжиж буй дунд түвшинд үнэлэгдсэн. 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд Монгол Улсын кибер аюулгүй байдлын индексийг “Дэвшиж буй” түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүү зорилтыг хангахад Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа чухал хувь нэмэр оруулах юм.  

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ