Төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгч тэнцэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 3 алба хаагч тангараг өргөлөө. Тодруулбал, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Харилцаа холбооны сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвадолгор, Цахим хөгжлийн газрын Мэдээллийн технологийн аудит, харилцаа холбооны дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн Н.Чулуунчимэг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Г.Хонгорзул нарыг төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.
Тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 109 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын 3, 8, 11-т заасныг тус тус үндэслэн зохион байгуулав.