
Монгол Улс интернэт хаягжилтын IPV6 хувилбарт шилжинэ
Монгол Улсын Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллагуудын дунд IPv6 хаягийн нэвтрэлт 5-6 хувийн хооронд хэлбэлзэж байна. IPv6-д шилжих нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд,
EVENT
2022.08.15
Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/-тай цахим уулзалт хийж, хамтран ажиллахаар санал солилцсон бөгөөд тус уулзалтаар Монгол Улсын сансар судлалын салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх НАСА-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тогтсон.
Энэхүү уулзалтын хүрээнд манай талаас хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн судалгааг хийж, НАСА-гийн талд танилцууллаа. Сүүлийн үед дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй экологийн тэнцвэрт байдал алдагдаж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа нь энэ чиглэлийн нарийвчилсан судалгааг сансрын технологитой хослуулан хийх, нөхцөл байдлын үнэлгээг олон жилийн тоон мэдээлэл дээр үндэслэн гаргах, болзошгүй эрсдлийг урьдчилан таамаглах зэрэг шаардлагууд тулгарч байна. Иймээс манай улсын хувьд энэ чиглэлийн судалгааны ажлууд дээр АНУ-ын Сансар судлалын агентлаг /НАСА/-ийн дэмжлэгийг авч ажиллах юм.
Мөн Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь сансар судлалын чиглэлээр олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, АНУ-ын Сансар судлалын агентлаг (NASA), ОХУ-ын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газар, Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO), Бүгд найрамдах Энэтхэг Улсын Сансар судлалын байгууллага (ISRO) зэрэг байгууллагуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагаа үүсгэн идэвхтэй ажиллаж байна.
Монгол Улсын Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллагуудын дунд IPv6 хаягийн нэвтрэлт 5-6 хувийн хооронд хэлбэлзэж байна. IPv6-д шилжих нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд,
ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хэвлэлийн эрх чөлөөг хангах чиглэлээр хамтарна 2022.10.11 ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын
ҮЙЛ ЯВДАЛ Бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат – 2022” үндэсний V тэмцээн Ням гарагт болно 2022.06.03 Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх,
Sukhbaatar square 1, PO Box 785, Ulaanbaatar 15160, Mongolia