
ХХМТГ-ын 2021оны онцлох 21 ажил
ҮЙЛ ЯВДАЛ ХХМТГ-ын 2021оны онцлох 21 ажил 2021.12.27 Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 2021 онд хийж, хэрэгжүүлсэн 21
EVENT
2021.05.21
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан салбарын стартап компаниудыг олон улсын зах зээлд гаргах, төрөөс дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулах төр болон хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг хоёр сарын өмнө байгуулсан билээ. Тус ажлын хэсэг өнөөдөр /2021.05.21/боловсруулсан санал, дүгнэлтээ УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Х.Ганхуягт хүлээлгэн өглөө. Ажлын хэсгийн боловсруулсан санал Засгийн газарт хүргэгдэнэ. Арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Х.Ганхуяг “Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш цахим шилжилтэд анхаарч ажиллаж байна. Цахим шилжилттэй холбоотой Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээллийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Тоон гарын үсэг тухай хуулийн төслийг УИХ- д өргөн барьсан байгаа. Өчигдөр виртуал хөрөнгийн тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Улаанбаатар, Дарханы хажууд инновац, мэдээллийн технологийн чөлөөт бүс байгуулах асуудал Засгийн газрын хөтөлбөрт орчихсон явж байна” гэв.
Дриймэрс, Стартап маркетинг спэйс ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа “3 дугаар сарын 20-нд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төр, хувийн хэвшлийн хамтарсан 3 ажлын хэсгийн онлайн бүртгэл хийсэн. Тус ажлын хэсгүүдэд хувийн хэвшил болон иргэд сайн дураараа бүртгүүлж, ажлын хэсэгт орж ажилласан. Манай ажлын хэсэг бол олон улсад мэдээллийн технологийн гарааны бизнесүүд гарахад хэрхэн төрөөс дэмжих бэ гэдэг төлөвлөгөөг боловсруулах үүрэг авсан. Ажлын хэсэг маань 18 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаад, нэг сарын хугацаанд 100 гаруй мэдээллийн технологийн компаниудын үүсгэн байгуулагчдаас судалгаа авч, төлөвлөгөөг боловсруулан, өнөөдөр гардуулан өгч байна. Цаашид бид нэгдсэн дуу хоолойгоо өргөдөг байя, төртэйгөө хамтын ажиллагааг бий болгоё, төр болохгүй байна гэж гаднаас шүүмжлэх бус хамтын ажиллагаа, өөрсдийнхөө оролцоог бий болгоод явах бодлогын тинк танк болоод хөгжиж явах юм. Бид бүхэн УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарч ажиллаж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал болон Д.Цогтбаатар нарын санаачилсан Монгол Улсын мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хуулийн төсөл тун удахгүй өргөн баригдах гэж байна” гэв
Ihotel ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал ажлын хэсгийн хийсэн судалгаа, санал дүгнэлтийг танилцуулсан юм.
Ажлын хэсгийн нэгдсэн санал
Ойрын хугацаанд:
Дунд хугацаанд:
Урт хугацаанд
Онцлох саналууд
ҮЙЛ ЯВДАЛ ХХМТГ-ын 2021оны онцлох 21 ажил 2021.12.27 Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 2021 онд хийж, хэрэгжүүлсэн 21
ҮЙЛ ЯВДАЛ Монголын радиогийн хөгжил /Цуврал №2/ 2021.01.25 Улаанбаатар хотын радио узелийн хүчин чадлыг 1940 онд 1200 Вт болгон нэмэгдүүлж, Холбооны хэрэгсэл засварлах анхны газрыг
Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх зорилготой сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2023.01.30/ боллоо. Хуралдаанд ЦХХХЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон харьяа
Sukhbaatar square 1, PO Box 785, Ulaanbaatar 15160, Mongolia