Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Бид Цахим Иргэд-We Think Digital төсөл хэрэгжүүлснээ дүгнэж, төлөвлөснөө танилцуулав

2022.09.21

We Think Digital - Бид Цахим Иргэд төсөл нь 2019 онд нээлтээ хийсэн тоон бичиг үсэг номын сангийн дараагийн хувилбар юм. Хөтөлбөр нь цахим аюулгүй байдал, хувийн нууцлал, эерэг харилцаа, шүүмжлэлт сэтгэлгээ болон худал мэдээллийг хэрхэн таних вэ? зэрэг сэдвүүдийг багтаасан 8 модуль бүхий хичээлээс бүрдсэн бөгөөд төслийн хүрээнд хамтрагч байгууллагуудын тусламжтай 10 мянга гаруй иргэд, дунд сургуулийн мянга орчим багш нарт сургалт орж, 40 сургагч багшийг амжилттай бэлдсэн.

ЦХХХЯ нь Мета грүүптэй хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх, цаашдын алхмуудаа тодорхойлох зорилготой We Think Digital Summit арга хэмжээг хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд We Think Digital сургалт болж, “Монголд цахим боловсролын түвшинг дээшлүүлэх нь”, “Худал мэдээлэлтэй хамтдаа тэмцэх нь” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгээр Монгол дахь цахим боловсролын өнөөгийн түвшин ямар байгаа, цахим боловсролыг хөгжүүлж буй бодит туршлага, худал мэдээллийн зорилго, хэн түгээдэг, эх үүсвэр юу болох, ямар асуудлууд тулгардаг, худал мэдээллийн тархалтыг багасгахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар оролцогчид мэдээлэл солилцож, цаашдын алхмаа тодорхойллоо.

Бусад мэдээ

Ухаалаг Засаг II төсөл хэрэгжүүлэх нэгжид ажилтан шалгаруулж авна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авах ажиллагааны мэргэжилтнийг нээлттэй сонгон шалгаруулж авна. Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг доорх холбоосоос татаж авна уу. Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн: https://drive.google.com/file/d/1YS-8kra6L4_JzVNtOiQjpQ0AXgR3-Q5U/view?usp=sharing Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг англи хэл дээр бүрдүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 103 тоот өрөөнд биечлэн 2025 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд: Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд горилж буй АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОН материал ирүүлнэ.

100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/

ҮЙЛ ЯВДАЛ 100 жил: Радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймагт байгуулагдав/Цуврал №4/ 2021.01.27 Манай улсын радио өргөн нэвтрүүлэг дамжуулах хоёр дахь том станц Баян-Өлгий аймгийн төвд Бүгд Найрамдах Социалист Чехословак Улс/БНСЧУ/-ын буцалтгүй тусламжаар БНМАУ-БНСЧУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу радио станцын барилга байгууламж, цахилгаан станц, урт долгионы 350 метр өндөртэй антен цамхаг, богино долгионы цамхаг нэвтрүүлэх болон хүлээн авах төв бүхий барилга байгууламжуудыг барьж байгуулахаар тусгагдсан байна. Тус радио өргөн нэвтрүүлгийн барилга байгууламжууд 1963-1965 онд баригдаж дууссан бөгөөд ашиглалтанд оруулах тухай МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн 219/242 тоот тогтоол 1965 оны 6 дугаар сарын 30-нд гарч, баруун аймгуудын радио өргөн нэвтрүүлгийн сонсголын чанарыг сайжруулах зорилгоор төвийн 1-р программыг Өлгийн станц хүлээн авч дахин дамжуулах, өдөр бүр хагас цагийн нэвтрүүлгийг казак хэл дээр явуулж байхаар тогтоож, 1965 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулжээ. Энэхүү радио нэвтрүүлэх станц нь 60кВт-ын ДРВ 30х2 нэвтрүүлэгчээр 1435 метрийн долгионоор баруун хязгаарт үндэсний радио нэвтрүүлгийг дахин дамжуулж эхэлсэн түүхтэй бөгөөд анхны даргаар Д.Гарам-Очир дараа нь М.Меден, инженерээр Ж.Баавай, Ш.Хөхөө техникчээр С.Исхан, Х.Белеке, Р.Амантай нар анхдагчууд байжээ. 350 м өндөр урт долгионы, 12 метр богино долгионы “Зенит” антенууд. Баян-Өлгий. 1965 он Мэдээлэл бэлтгэсэн: Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь Монгол Улсын Зөвлөх инженер Т.Гантөмөр Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Дундговь аймагт цахим ур чадвар дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа

Энэ сарын 06-ны өдөр Дундговь аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтаар ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдэвт илтгэл, “Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг тус тус орж, Дундговь аймгийн 18 төрийн байгууллагын давхардасан тоогоор 170 гаруй төрийн албан хаагчийг хамрууллаа. Сургалтад оролцогчдын зүгээс өөрийн амьдарч буй орон нутагт цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсийг хөндөн тавьж, саналаа илэрхийллээ.