Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2022.10.04

ЦХХХ-ны сайд Н.Учрал, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Золбаяр нар Монгол улсын орчин цагийн харилцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн түүхийг бичилцэж, мэдлэг, чадвар, залуу нас, сэтгэл, оюунаа зориулж ирсэн ахмад зүтгэлтнүүдийг өнөөдөр (2022.10.04) Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ахмадууд ЦХХХЯ-ны бодлого, зорилт, хийж хэрэгжүүлж байгаа ажилтай танилцаж, ахмад мэргэжилтнүүдийн хувиар санал, бодол, үнэтэй зөвлөмжөө хэллээ.

2021 онд Монгол Улсын Засгийн газар 27 жилийн дараа Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамыг байгуулсан нь Мэдээлэл харилцаа холбооны салбарыг Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол хурдасгуур, стратегийн ач холбогдолтой, нэн чухал салбар гэж үзэж томоохон итгэл найдвар хүлээлгэж байгаагийн илэрхийлэл юм.

Холбооны яамны сайд асан, Хөдөлмөрийн баатар Д.Готов тус уулзалтад хэлсэн үгэндээ:
– Манай салбарын статусыг өндөрсгөж, Цахим хөгжил, Харилцаа холбооны яам байгуулан ажиллаж байгаад манай ахмад холбоочид баяртай байна. Харилцаа холбооны салбартаа Цахим хөгжлийн бодлогыг холбож байгаа нь энэ салбарт хөгжлийн цоо шинэ хөгжлийн давлагаа гарч ирж байгааг илтгэж байна. Энэ бол сайхан ирээдүйг бүтээх эхлэл гэж харж байна хэмээв.
Уулзалтад Холбооны яамны сайд асан, Хөдөлмөрийн баатар Д. Готов, холбооны сайд асан И.Норовжав, Б.Баатар, Р.Сандалхан, Б.Жигжид тэргүүтэй инженер техникийн ажилтан, холбоочин, мэргэжилтэн байсан үе үеийн ахмадууд хүрэлцэн ирсэн бөгөөд өөрсдийн түүхэн дурдатгалаас хуваалцан, санал сэтгэгдлээ илэрхийлж, яамны удирдлага, хамт олонд ажлын амжилт хүсэж, илүү эрч хүчтэй, бүтээлч ажиллахыг хүсэн ерөөлөө.
 

Other news

Дэлхийн Шуудангийн өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн шуудангийн өдөр тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд шуудангийн салбарт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Өгөөдэй хаанаас уламжлагдсан ирсэн шуудан нь өнөөдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үндэс суурь нь билээ. Тус салбарын зах зээл нь 48.8 тэрбум төгрөгөөр хэмжигддэг бөгөөд тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Цаашид шуудангийн салбарын зах зээлийг тэлэх үүднээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас дараах бодлогын арга хэмжээг баримтлан ажиллаж байна. Үүнд. Шуудангийн салбарт ажиллаж буй алба хаагчдад “Дэлхийн Шуудангийн өдөр”-ийн мэнд хүргэе!

Шведийн Хаант Улсын Стокхольм хотын Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүллээ

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “Хурдан” цэгийг Шведийн Хаант Улсын Стокхольм хотод байрлаж буй Монгол Улсын Элчин сайдын яаманд нээлээ. Тус элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр Стокхольм хотод сурч, ажиллаж, амьдарч буй 12 мянга гаруй Монгол Улсын иргэн төрийн 35 байгууллагын 485 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хаанаас ч ойроос, үнэ төлбөр, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна. Стокхольм хот дахь Элчин Сайдын яамнаас 5000 гаруй консулын үйлчилгээ үзүүлснээс иргэний бүртгэлийн чиглэлээр 1456 үйлчилгээг хүргээд байна. Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 130 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 9 дэх улсын 13 дахь цэг болж байна. Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэх ба цаашид 40 гаруй дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Төрийн цахим үйлчилгээ хаанаас ч ойр ХУРДАН.. Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

ЦХХХ-ны сайд, Монгол-Австрийн Засгийн газрын хуралдааны комиссын тэргүүн Н.Учрал Австри Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Худалдааны консул Майкл Бергер тэргүүтэй Австрийн хувийн хэвшлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Австри-Монголын бизнес форумд оролцохоор ирсэн тус төлөөлөгчид цахим хөгжил, харилцаа холбооны чиглэлээр хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим сургалтын платформ нэвтрүүлэх чиглэлээр манай яамтай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. ЦХХХ-ны сайд, Монгол-Австрийн Засгийн газрын хуралдааны комиссын тэргүүн Н.Учрал Австри-Монголын бизнес форумд амжилт хүслээ. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрээ танилцуулж, дээрх чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн юм.