Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хэвлэлийн эрх чөлөөг хангах чиглэлээр хамтарна

2022.10.11

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейрог өнөөдөр (2022.10.11) хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейрог өнөөдөр (2022.10.11) хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны яамны гол зорилго, баримталж буй бодлого, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулсан. Мөн Засгийн газар их өгөгдлийг нээлттэй болох талаар томоохон арга хэмжээнүүд авч байгаа. Их өгөгдлийг олон нийтэд нээлттэй болгосноор төрийн төдийгүй хувийн хэвшил, иргэний нийгмийн хяналт бэхжиж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэхэд хэрэгцээтэй 67 төрлийн нээлттэй мэдээлэл, 600 гаруй төрлийн нээлттэй өгөгдлийг олон нийтэд нээлттэй болгохоор ажиллаж байна. Нээлттэй өгөгдлийн ашиглалт нь аливаа улс орны нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж, хөгжлийн чухал хөшүүрэг болдог. Монгол улс нээлттэй өгөгдлийг бий болгосноор хэвлэл мэдээллийн салбарынхан хүссэн мэдээллээ авахад чирэгдэлгүй болно. Ингэснээр олон эерэг үр дүнгүүд гарна гэдгийг онцоллоо. Мөн салбарын залуусыг нарийн мэргэжлээр бэлтгэж хүний нөөцийн чадавхжуулахад бид ихээхэн анхаарч байна. Хүний хувийн мэдээллийг хадгалах, хамгаалах, ажлуудын хүрээнд салбарын хүний нөөцийг чадавхжуулах, тухайлбал дата аналист, өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр хүний нөөц бэлтгэхэд хамтран ажиллах саналтай байна.

ХХЗХ-ны зохицуулах хороо хараат бусаар ажилладаг. Хорооны гишүүдийг ЦХХХЯ-аас томилдоггүй. ЦХХХЯ нь ХХЗХ-ны үйл ажиллагаа тэр тусмаа тусгай зөвшөөрөл олгох процесст оролцдоггүй гэдгийг сайд онцолсон.

ЕАБХАБ-ын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгч Тереза Рибейро хэлэхдээ хэвлэлийн эрх чөлөөнд төр оролцдоггүйг сайшаан хүлээн авч, тус байгууллагаас Хэвлэлийн эрх чөлөөг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хамтын ажиллагааны чиглэлийн талаар танилцуулж, хэвлэлийн эрх чөлөөг сайжруулахад хамтран ажиллаж, тодорхой үйл ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Бусад мэдээ

ЦХХХЯ автомашины худалдан авалт хийхгүй, түрээслэх бодлого баримталж байна

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ автомашины худалдан авалт хийхгүй, түрээслэх бодлого баримталж байна 2022.04.09 Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Тус яам нь албаны хэрэгцээнд автомашингүй бөгөөд хөдөө орон нутгийн томилолтод автомашин түрээсэлдэг болно. Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашид ч тус яаманд автомашины худалдан авалт хийгдэхгүй бөгөөд хэрэгцээ шаардлагаас хамаарах автомашин түрээслэх бодлого баримталж байна. Иймд, бидэнтэй ажиллах автомашин түрээсийн компаниуд холбогдоно уу. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлууллаа

Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын 2018 оны удирдах зөвлөлийн XII хурлаар “Газар дээрх геофизикийн судалгааны багаж төхөөрөмжийн өгөгдөл болон сансрын хиймэл дагуулын мэдээллийг нэгтгэн, болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн урьтал үзэгдлийг тандах” төслийн хүрээнд гишүүн орнууддаа соронзон орны өөрчлөлтийг бүртгэх магнитометр төхөөрөмжийг суурилуулахаар баталсан. Энэхүү төслийн хүрээнд 2023 онд БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженер, техникийн ажилтнууд Монгол Улсад хүрэлцэн ирж, “Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станц”-ыг Улаанбаатар хотоос баруун тийш Шинжлэх Ухааны Академийн харьяа Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Таван толгой дахь станцад байрлуулах газрыг сонгосон. Болзошгүй хүчтэй газар хөдлөлийн дунд болон богино хугацааны урьтал шинжийг илрүүлэх, газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, соронзон орны өөрчлөлтийг бүртгэх энэхүү төхөөрөмжийг Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын тус төслийг хариуцсан мэргэжилтнүүд, БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженерүүд болон Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачид хамтран суурилуулав.

Сансар судлалын шинэ үе эрдэм шинжилгээний хурал боллоо

Одон орны анхны цагийн албаны эрдэмтэн Бальжинова Бадмажаб Жамбаловна мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Сансар судлалын шинэ үе” 2 дахь эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2024.03.22) Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Одон орон, геофизикийн хүрээлэнд зохион байгуулагдлаа. Тус эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсад хөгжиж буй сансар судлал, агаар, сансрын технологийн салбарын ололт амжилт, шинэ шийдэл, дэвшилтэт арга технологи нэвтрүүлж буй инновац, судалгаа болон хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх асуудлаар санал солилцох зорилготой юм. “Одон орон судлах оргилын хөгжил ба хэрэглээ”, “Сансрын технологи” гэсэн 2 бүлэг сэдвийн хүрээнд 20 гаруй илтгэлүүд танилцуулагдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү ЦХХХЯ-наас сансрын салбарт хийгдэж буй ажлууд, бодлого, төлөвлөлтийн талаар илтгэл танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв.