Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар зөвхөн дипломд бус эзэмшсэн ур чадварт боломж олгоно

2022.10.12

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа, салбарын байгууллагуудын ажлын байрны шаардлагад хүлээн зөвшөөрөгдөх олон улсын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын сургалтаар олгогддог сертификатын жагсаалтыг ЦХХХ-ны сайд Н.Учрал баталлаа.

Ингэснээр мэдээллийн технологи, программ хангамж, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжлэх ухааны мэргэжлийн чиглэлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн их дээд сургуулийн дипломын боловсрол эзэмшээгүй ч ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авсан, ур чадвар эзэмшсэн мэргэжилтнүүдийг мэдээллийн технологийн салбарт ажиллаж, цахим шилжилтэд хувь нэмрээ оруулах боломж олгож байна.

Жагсаалтад багтсан сертификатыг авсан буюу ОУ-ын мэргэжлийн холбоо, стандартын байгууллагын хөтөлбөрт хамрагдаж, ур чадвар эзэмшсэн иргэнийг ЦХХХЯ-ны харьяа салбар байгууллагуудад хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн харилцаа үүсгэн хамтарч ажиллах чиглэлийг Харилцаа холбооны зохицуулах хороо (Г.Чинзориг), Үндэсний дата төв УТҮГ (Б.Баттулга), И-Монгол академи УТҮГ (Л.Энхбат), Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ (С.Цагаанхүү), Мэдээлэл холбооны сүлжээ ХХК (Б.Мөнхбат), Монголын цахилгаан холбоо ХК (Б.Чинбат), Монгол шуудан ХК (Б.Анхбаатар)-д тус тус өглөө. 

Other news

Эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд ЦХХХЯ, ЭМЯ хамтарч ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ Эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд ЦХХХЯ, ЭМЯ хамтарч ажиллана 2022.10.20 Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төсөл, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд ЦХХХ-ны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал 2022 оны 10 сарын 18-ны өдөр гарч, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэгдэх программ хангамжид тавигдах нөхцөл шаардлага, техник стандарт, “Эрүүл мэндийн цахим бүртгэл, мэдээллийн сангийн өгөгдөл солилцох, хадгалах, хамгаалах, баяжуулах, ашиглах” журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг баталсан. Хамтын ажиллагааны хүрээнд ЦХХХЯ болон ЭМЯ-ны удирдлагууд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр хамтарсан уулзалт зохион байгуулж, эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийг цахим системээр хэрхэн хянах боломжийн талаар санал солилцож, шийдлээ хэлэлцлээ. Уулзалтад ЦХХХЯ, ЭМЯ, НЭМГ, Үндэсний дата төв, “e-mongolia” УТҮГ болон хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, “Аргуун” ХХК-иас: Виртуал эм зүйч, Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь сэдвээр; мэдээллийн системийн шинжээч Э.Мягмар-Өлзий: “Эмийн хяналтын нэгдсэн мэдээллийн систем”-ийн талаар танилцуулга, мэдээлэл хүргэсэн юм. ЦХХХ-ны сайд Н.Учрал: Бодлого барьж байгаа Төрийн захиргааны төв байгууллага эрх зүйн үүрэг нь байгаа учраас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангахад хамтарч ажиллахаа илэрхийлээд, одоогоор хэрэгжиж буй 80 гаруй стандарт байна. Нэгдсэн байдлаар ЭМБ-д хэрэглэгдэх мэдээлэл технологийн стандартыг хамтарч батлаад, эмийн жагсаалтад байгаа эмүүдийг цахим бүртгэлд оруулж, эмтэй холбоотой тусгай зөвшөөрлийг цахим системд суулгах, холболт хийн, аудитын зөвлөмжөө хэрэгжүүлж ажиллах талаар дурдлаа. ЭМЯ-ны сайд С.Энхболд: Төсөл нэгэнт хэрэгжээд, багагүй ажил хийгдээд явж байгаа учир хоёр яамны ажлын хэсэг энэ ажлыг эрчимжүүлж ажиллах, 530 орчим эмнэлэг анхан шатны өгөгдөл солилцоод эхэлсэн. Бүх зүйлийг ил болгох нь ҮАБ-ын хэмжээнд яригддаг зүйл учраас бүгдийг ил болгох нь учир дутагдалтай. Бүртгээд, хянадаг байх талаар дурдсан юм. Хамтарсан уулзалтын үр дүнд ажлын хэсэг, хоёр сарын хугацаанд 7 хоног бүр хийж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулан, мэдээлэл хүргэхээр тогтлоо.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар БНХАУ-ын Нанжин хотноо зохион байгуулагдаж буй “Үндэсний телевизийн фестиваль”-д оролцож байна

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас БНХАУ-ын Жянгсу мужийн Нанжин хотноо 2023 оны 09 дүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Үндэсний телевизийн фестиваль”-д оролцож, Монгол Улсын телевизийн салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар илтгэл танилцууллаа. Арга хэмжээний үеэр ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: “Үндэсний телевизийн фестивалийг зохион байгуулж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зан Мин болон Төрийн радио, кино, телевизийн захиргааны орлогч дарга Ян Гуо Руй, Жянсу мужийн Намын хорооны суртал ухуулгын хэлтсийн сайд Жан Ай Жүн Жянсу мужийн дэд захирагч Шү Инг нарт энэхүү арга хэмжээнд урьж оролцуулж буй явдалд талархал илэрхийлье. Манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд өрнөж буй эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Монгол Улсаар дамжуулан байгалийн хий, газрын тосны хоолой, авто зам тавих, Монгол Улсад төмөр зам хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх, телевизийн салбарт хамтран ажиллах, олон нийтэд тэнцвэртэй мэдээлэл хүргэх, боловсрол олгох, зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхолтой буйгаа онцлов. Энэхүү арга хэмжээнд 8 улсын 150 гаруй төлөөлөгч оролцож, өргөн нэвтрүүлгийн салбарын өнөөгийн байдал, соёлын хамтын ажиллагааг ахиулах, радио, телевиз, хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэх, өргөн нэвтрүүлэг, телевизид нэвтрүүлж буй шинэ техник технологийг судлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чиглэлээр сайн туршлагаа хуваалцан, санал солилцлоо.

Дорноговь аймагт “цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ зохион байгуулагдаж байна

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний үеэр зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээллийг өглөө. Дорноговь аймаг 14 сумтай, 70 гаруй мянган иргэнтэй бөгөөд орон нутгийн хөгжлийн индексээр тэргүүлэгч аймаг юм.