ҮЙЛ ЯВДАЛ Төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түүнийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журмын тухай 2022.11.01 Цахим гарын үсгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан шилжилтийн үеийн зохицуулалтын хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дуусгавар болж байгаатай холбогдуулан “Үндэсний дата төв” УТҮГ нь төрийн албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа бүрэн зогсож, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн албан хаагчид тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түүнийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журам” /https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530835405571&showType=1 /-ын дагуу гэрчилгээжүүлэх байгууллага энэхүү чиг үүргийг хэрэгжүүлнэ. Иймд уг журамд заасны дагуу төрийн байгууллага албан хаагчдын нэр дээр тоон гарын үсэг авахтай холбоотой асуудлаар доор гэрчилгээжүүлэх байгууллагуудын бүртгэлийн нэгжид хандана уу. Үүнд: ТРИДУМКЕЙ ХХК Бүртгэлийн нэгжийн байршил: “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн аймгуудын төв салбар Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр, 09:00 – 18:00 Холбоо барих утас: 7012-0722 Цахим хуудас: https://tridumkey.mn/ МОНПАСС СА ХХК Бүртгэлийн нэгжийн байршил: Салбар 1:13-р хорооллын дунд зам дагуу “Шинэ Монгол” сургуулийн эсрэг талд Пепси логотой 5 давхар барилгын 4 давхарт байрлаж байна.Салбар 2:Дүнжингарав нэг цэгийн үйлчилгээний 52-р цонх Албан журмын даатгагчдын холбоо: Архангай /94773570/ Баян-Өлгий /99428783/ Дорнод /94043570/ Завхан /90748000/ Сэлэнгэ /94673570/ Өвөрхангай /99328494/ Ховд /88755460/ Нийгмийн даатгалын хэлтэс: Дорнод /99588351/ Хэнтий /99658814/ Хөвсгөл /99078520/ Төв /99134363/ Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр, 09:00 – 18:00 Холбоо барих утас: 1800-2535 Цахим хуудас: https://www.monpass.mn/home НЬЮ КОМПАС ХХК Бүртгэлийн нэгжийн байршил: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Багшийн дээд, UBH центр, 613 тоот Ажиллах цагийн хуваарь: Даваа – Баасан, 09:00 – 18:00 Бямба, Ням – Амарна Холбоо барих утас: 70112332, 80580000, 88005930 Цахим хуудас: https://msign.mn/news/4 ВИ ЭС ЭМ ХХК Бүртгэлийн нэгжийн байршил: Хаяг-1: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,5-р хороо, Тээвэрчдийн гудамж-27,Нарны гудамж, Азхур номын их дэлгүүр Хаяг-2: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,3-р хороо Ажилчны гудамж-135,”Мөнхийн Үсэг” ХХК байр Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр, 09:00 – 18:00 Холбоо барих утас: 76001616, 76001617, 1800-1616 Цахим хуудас: https://oms.vsm.mn/service Share on facebook Share on twitter Бусад мэдээ