Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

БНХАУ-ын FY-2 Хиймэл дагуулын мэдээллийг ашигласнаар хүрээлэн буй орчны урт хугацааны тасралтгүй мониторинг хийх боломж бүрдэнэ

2022.01.13

Манай улс Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын үүсгэн байгуулагч анхдагч гишүүн орны нэг бөгөөд тус байгууллага нь БНХАУ-ын Үндэсний сансрын агентлаг болон Цаг уурын агентлагтай хамтран гишүүн орнуудад цаг агаарын нөхцөл байдал, газар тариалан, бэлчээрийн судалгаа, гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор БНХАУ-ын цаг уурын хиймэл дагуул (FY2)-аас мэдээ хүлээн авах газрын станцыг буцалтгүй тусламжийн шугамаар байгуулахаар баталсан.

Энэхүү ажлын хүрээнд орчин үеийн зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн системийн судалгааны арга зүйг судлах, хэрэглээнд нэвтрүүлэх, ОУ-ын жишигт нийцсэн чадварлаг боловсон хүчин, судлаачдыг бэлтгэх, дэлхийн хөгжлийн түвшинд нийцэх чадамж бүхий МУИС-ийн “Зайнаас тандан судлал-Газар зүйн мэдээллийн системийн судалгааны лаборатори” байгуулагдсан.

Тус лаборатори болон БНХАУ-ын FY-2 хиймэл дагуулын мэдээ хүлээн авах, станцыг суурилуулах, ашиглалт хэрэглээг нэвтрүүлэх” төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2023.01.13/ болж, одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа болон цаашдын хөгжил, хамтын ажиллагааны талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв.

FY-2 хиймэл дагуулын мэдээллийг ашигласнаар Монгол орны төдийгүй бүс нутгийн хэмжээний нутаг дэвсгэрийг хамарсан цаг тутмын бодит мэдээг хүлээн авч боловсруулан, байгаль цаг уурын нөхцөл, гамшгийн судалгаа, хэрэглээний өргөн хүрээнд ашиглахаас гадна төрийн болон төрийн бус байгууллагуудтай мэдээлэл солилцох, сургалт, судалгаа шинжилгээ, шийдвэр гаргах үйл явцад ашиглах, хүрээлэн буй орчны урт хугацааны тасралтгүй мониторинг хийх боломж бүрдэж байна.

Бусад мэдээ

Ц.Баатархүү: Стартапуудыг дэлхийд гаргана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд салбарын хувийн хэвшлийн байгууллагуудыг долоо хоног бүрийн Баасан гарагт хүлээн авч уулзаж байна. ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү өнгөрсөн 7 хоногт эрүүл мэндийн финтек компани болох Кэйрпэй, “Монгол инфинити шуудан” компанийн төлөөллүүдтэй уулзаж санал солилцов. Кэйрпэй компани нь дэвшилтэт технологийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор Carepay болон GoCare аппликейшнийг хөгжүүлж, олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлжээ. Тус компани нь Монгол Улсын эрүүл мэнд төдийгүй технологийн салбарыг төлөөлөн Төв Азийн 85 стартап компанитай өрсөлдөн АНУ-ын Цахиурын хөндийд байрлах “The Silicon Valley Residency Program”-д оролцох 27 компанийн нэгээр шалгарсан Монгол Улсын анхны стартап юм. Мөн уламжлалт шуудангийн үйлчилгээг технологитэй хослуулан шуудан, хүргэлт, агуулахын үйлчилгээг иргэдийн гар утсанд санал болгож буй “Монгол инфинити шуудан” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч, уулзсан юм. “Монгол инфинити шуудан” ХХК нь 2018 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2023 онд Дэлхийн шуудангийн холбооны зөвлөлдөх зөвлөлийн Алтан гишүүнээр албан ёсоор элсэж, үүний хүрээнд Amazon, Европын топ 150 цахим дэлгүүрийг эгнээндээ багтаасан EU ecommerce, Хятадын топ 10 хувийн хүргэлтинй компани (SF, JDcom) China Express түүнчлэн Toshiba Escher зэрэг шуудан, хүргэлт, цахим худалдааны томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг юм. Тус компанийн төлөөлөл ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүүд хүргэлтийн платформ болох “E-Delivery” -ийг танилцуулж, шуудангийн салбарыг шинэ түвшинд гаргах чиглэлээр санал солилцлоо.

 “Үндэсний цахим шуудан”-аар дамжуулан төр, иргэн шууд харилцана

ҮЙЛ ЯВДАЛ “Үндэсний цахим шуудан”-аар дамжуулан төр, иргэн шууд харилцана 2022.08.17 Цахим хөгжил, харилцаа холбооны яам төрийн цахим үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй, аюулгүй хүргэх зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах албан ёсны цахим суваг болох “Үндэсний цахим шуудан”-ийн /www.mail.e-mongolia.mn/ системийн хөгжүүлэлтийг хийж, хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү систем нь Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд иргэний улсын бүртгэлийн дугаараар шууд үүсгэгдэх бөгөөд уг системээр дамжуулан иргэд төрийн байгууллагад өргөдөл, санал хүсэлт гаргах мөн хариу мэдэгдлийг хүлээн авах боломжтой юм. Хэрэглэгчийг танилт, нэвтрэлтийн систем ашиглан цахим орчинд таньж, баталгаажуулж байгаа тул энэхүү цахим шуудангийн системээс ирсэн хүсэлтийг албан ёсны гэж үзэх юм. Үндэсний цахим шуудангийн энэхүү системийг төрийн үйлчилгээний нэгдсэн е-mongolia системтэй холбосон нь иргэд ашиглахад хялбар, ойлгомжтой болсон төдийгүй, уг системийг ашигласнаар төрийн байгууллага руу биеэр очих болон утсаар холбогдох шаардлагагүй бөгөөд төрийн байгууллагатай шууд харилцах боломжтой боллоо. Монгол Улсад өнөөдрийн байдлаар ухаалаг утас ашигладаг 3,8 сая иргэний, 16 болон түүнээс дээш насны 1.5 сая иргэн нь Е-Mongolia систем ашиглаж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ