MNG

MNG

EVENT

ТОПСИТ шалгалтын бүртгэл үргэлжилж байна

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын инженер, техникийн ажилтан болон программ хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг тодорхойлох зорилготой БНСУ-ын мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институтийн “ТОП СИТ” шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 22, 23-ны өдөр Мэдээлэл, технологийн үндэсний парк албан ёсны эрхтэйгээр 11 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү шалгалт нь дэлхийн 12 улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд шалгуулагч нь өөрийн мэргэжлийн ур чадварыг дэлхийн чансаатай харьцуулан үнэлэх, байгууллага нь мэдээллийн технологийн мэргэжилтнийхээ ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар төсөөлөлтэй болох боломжтой юм.

Шалгалтын бүртгэл: 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Topcit Mongolia page хаягаас авах буюу 99539790 утсаар холбогдох боломжтой.

Other news

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ЦХХХ-ны Дэд сайд

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн засгийн газруудын дээд хэмжээний уулзалтаас “Global Government Excellence Award” шагнал хүртлээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас Монгол Улсын Засгийн