Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч Эваристе Коуасси Комлан тэргүүтэй төлөөллийг өнөөдөр /2023.04.10/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Батцэцэг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, өнгөрсөн онд хүүхдийн эрхийн тухай конвенцоор баталгаажсан эрхүүдийг хүүхэд бүр эдлэх боломж, нөхцөлийг хангахад чиглэсэн олон арга хэмжээ, үйл ажиллагаанд хамтран ажилласанд дахин талархсанаа илэрхийлсэн юм.

Уулзалтаар ЦХХХЯ-ны зүгээс цахим орчин дахь хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах, цахим орчин дахь оролцоо, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Найз байя” нөлөөллийн аяны хүрээнд хамтран ажиллах, мөн харилцаа холбооны дэд бүтэц холбогдоогүй хөдөө орон нутаг, алслагдсан сум сууринд интернэт хэрэглээг хүргэх, гамшиг болон онцгой байдлын үед өндөр хурдны интернэтийн үйлчилгээг ашиглах боломжийг бүрдүүлэх, Монгол Улсын алслагдсан бүсийн сургууль, хүүхдийн эмнэлгүүдэд нам орбитын хиймэл дагуулын интернэт нэвтрүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллах эрмэлзэлтэй буйгаа илэрхийллээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс ЦХХХЯ-наас тавьсан дээрх санал, чиглэлүүдийг бүрэн дэмжиж, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Other news

Цахим зах зээл, платформоор дамжуулан Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрүүдийн цахим худалдааны оролцоог дэмжих зорилго бүхий техник туслалцааны төслийн нээлтийн арга хэмжээ болж байна

Азийн хөгжлийн банк Монголын уул уурхайн бус салбарыг дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт оролцох чадавхийг сайжруулах зорилгоор Монгол Улсад

Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын “Жендерийн стратеги, үйл ажиллагааны чиглэл”-ийг баталлаа

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт баримтлах Жендерийн стратеги нь салбарын бодлого, хөтөлбөрүүдийн төлөвлөлт, үйл ажиллагаа, хэрэгжилт, үнэлгээнд жендерийн үзэл баримтлалыг

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ