MNG

MNG

EVENT

Төрийн программ хангамжийн хөгжүүлэлт, худалдан авалтын талаар АНУ-ын туршлагаас хуваалцав

ЦХХХ-ны яам болон мэдээллийн технологи, харилцаа холбооны бизнес эрхлэгчдийн төлөөлөл АНУ-ын засгийн газрын бие даасан агентлаг болох Ерөнхий Үйлчилгээний Захиргаа /GSA/-ны удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр төрийн мэдээллийн технологи, программ хангамжийн бүтээгдэхүүний сонгон шалгаруулалт, худалдан авалтыг АНУ-д хэрхэн зохион байгуулдаг талаар нээлттэй ярилцаж, туршлага солилцов.

GSA нь АНУ-ын төрийн байгууллагуудад бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх, харилцаа холбоогоор ханган нийлүүлж, холбооны ажилчдыг тээвэр, оффисын орон зайгаар хангаж, засгийн газрын хэмжээнд зардлыг бууруулах бодлого болон удирдлагын бусад ажлуудыг боловсруулдаг юм.

АНУ-ын Ерөнхий Үйлчилгээний Захиргааны зүгээс үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, дээрх чиглэлүүдийн хүрээнд цаашид хамтран ажиллах боломжтой тухайгаа илэрхийллээ.

Other news

ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг хуулийн хүрээнд бодлогоор дэмжин ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг хуулийн хүрээнд бодлогоор дэмжин ажиллана 2022.09.08 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас Цахим хөгжил, Харилцаа холбооны яамтай хамтран 2023-2026 он буюу 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьсон “Кибер аюулгүй байдлын хүний