MNG

MNG

EVENT

Үндэсний дата төв ISO27001 ОУ-ын сертификатаар үйл ажиллагаагаа албан ёсоор батламжиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлалын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал, Үндэсний дата төвийн захирал М.Баттулга нар AFNOR олон улсын байгууллагаас “Монголын Үндэсний Дата Төв”-д олгосон “Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001” гэрчилгээг гардаж авлаа.

Төрийн цахим шилжилтийг дэмжих эрх зүйн орчны суурь хуулиуд батлагдаж, Кибер аюулгүй байдлын тухай хуулиараа Үндэсний дата төв нь “онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллага” -д тавигдах цахим мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр тусгайлан заасан үүрэг хариуцлага хүлээсэн.

Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын шаардлагыг хангах чиглэлд ЦХХХЯ -аас өгөгдсөн чиг үүрэг, холбогдох байгууллагын хяналт, стандартын мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлж, Франц улсын AFNOR баталгаажуулалтын байгууллагын Монгол Улс дахь итгэмжлэгдсэн байгууллага болох “Монсертф” ХХК -иар дамжуулан 2 шатны аудитад хамрагдсанаар амжилттай нэвтрүүллээ.

Энэ нь Олон Улсын сертификатаар үйл ажиллагаагаа баталгаажуулж, МАБ -ын стандартыг дотооддоо мөрдөж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх менежментийн тогтолцоог бий болгож ажиллах боломж бололцоог бүрдүүлсэн чухал алхам боллоо.

Уг стандарт нь байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бүрдүүлэх, байгууллагын мэдээллийн хөрөнгө, түүний оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлын тасралтгүй сайжрах боломжийг олгодог давуу талтай.

Other news

Баян-Өлгий аймгийн харьяа, салбар байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг Баян-Өлгий аймгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Баян-Өлгий аймгийн Төрийн цахим үйлчилгээний

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал кибер аюулгүй байдлын цэргийн командлалд ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт