MNG

MNG

EVENT

Орон нутагт төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтэрсэн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчлах ажлыг эхлүүллээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “И-Монгол академи” УТҮГ-тай хамтран орон нутгийн төрийн байгууллагуудын төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia-д нэвтэрсэн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчлах, шинээр цахимжуулах үйлчилгээний судалгааг гаргах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймгууд дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсүүд болон “И-Монгол академи” УТҮГ-ын хамтарсан баг өнөөдрөөс /2023.11.20/ ажлаа эхлүүлээд байна.

Дээрх үйл ажиллагаа нь 5 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд дараах ажлуудыг зохион байгуулна.

Үүнд:

✅Цахимжсан төрийн үйлчилгээний нөхцөл байдлын шинжилгээ хийх, ашиглаж буй системүүдийн судалгааг авах

✅Цахим үйлчилгээ, Сэтгэл ханамжийн судалгаа авах

✅Ахмадуудад зориулсан сургалт зохион байгуулах

✅Байгууллагуудын олон шатлалт үйлчилгээний сайжруулалт хийх

✅Хуучин үйлчилгээний систем дэх өөрчлөлт хийх

✅Шинээр нэвтрэх үйлчилгээ судлах бодлогын даалгавар боловсруулах

✅Сумдын үйлчилгээний ажилтнуудад сургалт хийх

✅ERP/DOCX сургалт зохион байгуулах

✅Иргэдэд зориулсан сургалтыг зохион байгуулах

✅Судалгааны үр дүнг нэгтгэх

✅Төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын системийн шийдвэрлэх албан хаагчдын сургалтад хамруулах

Other news

“Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа

“Шил” ажиллагаа эхэлсэн 2023.03.27-ноос хойших сар хүрэхгүй хугацаанд нийтийн мэдээллийн нэгдсэн талбар shilen.gov.mn-д 1 сая 34 мянга 550 хандалт бүртгэгдлээ. Нийт 1745 компани, хуулийн этгээдийн

Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын “Жендерийн стратеги, үйл ажиллагааны чиглэл”-ийг баталлаа

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт баримтлах Жендерийн стратеги нь салбарын бодлого, хөтөлбөрүүдийн төлөвлөлт, үйл ажиллагаа, хэрэгжилт, үнэлгээнд жендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, бүх нийтийн цахим ур