Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

“Цахим аюулгүй байдал” арга хэмжээ боллоо

Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхэд, олон нийтийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хамгаалах талаар зөвлөмж зааварчилгааг бэлтгэн хүргэх чиг үүргийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сан, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран өнөөдөр (2023.12.15 “Цахим аюулгүй байдал” арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний зорилго нь НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас цахим орчинд хүүхэд хамгааллын талаар нэгдсэн удирдамжаар хангах чиглэлээр гаргасан сургалтын багц хөтөлбөр болон удирдамжийг монгол хэл дээр орчуулж хэвлэсэн гарын авлагыг танилцуулж, холбогдох байгууллагуудад гардуулсан юм.

Арга хэмжээг нээж ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон ХХЗХ-ны дарга Г.Чинзоригийн мэндчилгээг тус хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга З.Эрдэнэчулуун танилцуулж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч Аяако Кайно, “Хүүхдийн эрх ба цахим орчин” улсын аварга шалгаруулах VIII мэтгэлцээний тэмцээний шилдэг илтгэгч, Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Отгонгүнж нар үг хэллээ.

Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас хүүхэд, багш сурган хүмүүжүүлэгчдэд зориулан гаргасан сургалтын багц хөтөлбөрийн материалыг төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн тоогоор хэвлүүлэн Боловсролын ерөнхий газарт, Бодлого боловсруулагчдад зориулсан удирдамжийг Цахим, хөгжил харилцаа холбооны яаманд, Бизнесийн салбарынханд зориулан гаргасан удирдамжийг харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудад тус тус гардуулан өгөв.

Арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч зэрэг тал бүрийн төлөөлөл бүхий 60 гаруй төлөөлөл оролцлоо.

Other news

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг “Цахим Баянхонгор-2023” арга хэмжээнд оролцож байна

“Цахим Баянхонгор-2023” Нээлттэй ирээдүй арга хэмжээ өнөөдөр (2023.09.13) Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээ нь төрийн цахим үйлчилгээг

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ