MNG

MNG

EVENT

Мэргэшсэн зөвлөхийн ажилд урьж байна

ЦХХХЯ-наас “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050”-ын зорилт, “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “CHINGGIS” төлөвлөлтийг олон улсын цахилгаан холбооны байгууллагад 2022 оны 12 дугаар сард хүргүүлж, тус байгууллагаас 2023 оны 07 дугаар сард нийтэд мэдээлсэн.

“CHINGGIS” хиймэл дагуулын төлөвлөлтөд үндэслэн “Үндэсний хиймэл дагуулын сүлжээний төлөвлөлт, радио давтамжийн координацын үнэлгээ хийх” ажлыг нээлттэй сонгон шалгаруулж гүйцэтгүүлэхээр мэргэшсэн зөвлөхийн ажилд урьж байна.

Тус ажлыг гүйцэтгэхээр сонирхож буй зөвлөх нь мэргэшсэн зөвлөхөд тавигдах шаардлагыг хангасан байх ба өмнө нь ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагын талаарх мэдээлэл, ажил гүйцэтгэх үнийн саналын хамт мэдүүлгээ brmail@mddc.gov.mn цахим шуудангийн хаягаар 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Other news

Цахим хөгжил, харилцаа холбооны яам ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2022.04.18 Цахим хөгжил, харилцаа холбооны яам Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж

Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн төслийн сонгон шалгаруулалтын зарлал

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэх, үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн контент үйлдвэрлэл, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл