MNG

MNG

EVENT

Бүгд Найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн нэгдүгээр дэд сайд Тулейшин Кануш сайдын зөвлөх Б.Ганбатыг хүлээн авч уулзлаа

“Дижитал Алматы-2024” арга хэмжээний хүрээнд (2024.02.02) өдөр Бүгд найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн нэгдүгээр дэд сайд Тулейшин Кануш Сайдын зөвлөх Б.Ганбатыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Б.Ганбат: Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн байдлын талаар танилцуулав.

Бүгд найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн нэгдүгээр дэд сайд Тулейшин Кануш: Казакстан Улс төрийн байгууллагуудын хөндлөн холболт буюу интеграцыг бүрэн хийж дууссан. Иргэдэд үзүүлдэг төрийн бүх үйлчилгээг цахим платформ, нэг цэгээр үзүүлдэг. Төрийн нэгдсэн их өгөдлийг үүсгэж нэгтгэсэн учир систем хөгжүүлэлт маш хурдан, хялбар болсон талаар дурдсан юм.

Мөн төв Азийн улсууд хамтран АНУ-ын Цахиурын хөндийд “Торгоны замын инновацийн төв” байгуулснаар гарааны компаниуд олон улсын зах зээлд гарах үүд хаалгыг нээж өгсөн, улмаар хамтарсан венч сан байгуулж старт-ап команиудаа дэмжих талаар өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Казахстан Улсад нэвтрүүлж туршсан системүүдийг ашиглуулах, технологи дамжуулах, хүний нөөцийг чадавхжуулах талаар хоёр яам тодорхой төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар боллоо.

Other news

ИЦББХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарсан гэв

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн

“Сансрын Үндэсний Зөвлөл”-ийн 2023 оны анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 16 дугаар захирамжаар анх байгуулагдсан “Сансрын үндэсний зөвлөл”-ийн ээлжит хуралдаан төрийн ордны ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН танхимд зохион байгуулагдлаа.