MNG

MNG

EVENT

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Харилцаа холбооны салбарт төрийн оролцоог багасгаж, чөлөөт өрсөлдөөнийг эрхэмлэж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны орчинг боловсронгуй болгох зэрэг олон чухал үр дүн хүлээгдэж байгаа тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудалд оролцогч талууд онцгой ач холбогдол өгч байна.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бловсруулах ажлын хэсгийн ахлагч Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар хуулийн төслийн танилцуулгыг танилцуулж оролцогч талуудаас ирүүлсэн асуултад хариулж, санал хүсэлтийг хүлээн авлаа.

Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтийн саналыг тусгаж салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготой тус хэлэлцүүлэгт харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын төлөөлөл болон хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд оролцож байна.

Other news

#Цахимд_Хэвшье_Сэлэнгэ_Экспо

Экспо: “Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниуд болон орон нутгийн аж ахуй нэгж, компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа зохион

Зөвшөөрлийг цахимжуулахад Эстон зөвлөнө

2019 онд Эстоний И-Засаглалын академитай Монгол Улсын Засгийн газар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цахим хөгжлийг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх, И-Монгол платформыг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр