MNG

MNG

EVENT

Сансар судлалын шинэ үе эрдэм шинжилгээний хурал боллоо

Одон орны анхны цагийн албаны эрдэмтэн Бальжинова Бадмажаб Жамбаловна мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Сансар судлалын шинэ үе” 2 дахь эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2024.03.22) Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Одон орон, геофизикийн хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Тус эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улсад хөгжиж буй сансар судлал, агаар, сансрын технологийн салбарын ололт амжилт, шинэ шийдэл, дэвшилтэт арга технологи нэвтрүүлж буй инновац, судалгаа болон хөгжүүлэлтийн ажлын үр дүнг хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид хэрэгжүүлэх асуудлаар санал солилцох зорилготой юм.

“Одон орон судлах оргилын хөгжил ба хэрэглээ”, “Сансрын технологи” гэсэн 2 бүлэг сэдвийн хүрээнд 20 гаруй илтгэлүүд танилцуулагдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Цагаанхүү ЦХХХЯ-наас сансрын салбарт хийгдэж буй ажлууд, бодлого, төлөвлөлтийн талаар илтгэл танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөв.

Other news

БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ын Баруун хойд бүсийн политехникийн их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа 2022.02.15 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж

Төв аймгийн ЕБС-ийн сурагчдад цахим орчин дахь хүүхэд хамгаалал, мэргэжил сонголтын талаар сургалт зохион байгууллаа

ЕБС сургалт: Төв аймгийн ерөнхий боловсролын 3 сургууль, 1 коллежийн нийт 172 сурагчдад Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Хүүхэд хамгааллын тухай