Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

КАНСАТ - 2022 тэмцээний бүртгэл эхэллээ

Цар тахлын улмаас түр завсарлаад байсан “КАНСАТ” үндэсний V тэмцээн ирэх зургадугаар сард болох гэж байна. Сансрын технологийн мэдлэг, боловсролыг бодит төслөөр дамжуулан оюутан, залуучуудад таниулан, сурталчлах зорилготой тус тэмцээнд оролцох багийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

Энэ жилийн “Кансат-2022” үндэсний V тэмцээн нь дараах хоёр ангиллаар явагдана:

  1. КАНСАТ: Оролцогч багууд лаазанд багтах хэмжээтэй төхөөрөмж зохион бүтээсэн байх ба жижиг цойлуурт хийн дээш хөөргөж шүхрээр буцан доош бууж ирэх хугацаандаа тодорхой даалгавар гүйцэтгэх.
  2. БУЦАГЧ: Оролцогч багууд өөрөө “нисэгч” эсвэл “явагч” зохион бүтээсэн байх ба хөөргөгч, цойлуураар дээш хөөрсөн төхөөрөмж газарт байрлах тодорхой солбицол дээр хамгийн богино хугацаанд дөхөж очих ёстой.

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ зэрэг байгууллагуудтай ажиллаж байна.

“КАНСАТ- 2022” тэмцээнд хамгийн ихдээ хоёр ангилал тус бүрд 15 баг буюу нийт 30 баг оролцох ба түүнээс дээш багууд бүртгүүлсэн тохиолдолд дараах шалгуур үзүүлэлтүүдээр эхний 15 багуудыг тус тус сонгоно.

  • Шалгуур үзүүлэлт 1. Удирдамж, зааврын дагуу хугацаандаа бүртгүүлж материалаа ирүүлсэн  байх
  • Шалгуур үзүүлэлт 2. Багийн танилцуулга, ярилцлага

Тэмцээний үе шатууд, оноо цуглуулах зарчим

КАНСАТ тэмцээнд оролцогчид нь ямар ангиллаар өрсөлдөж байгаагаас үл хамааран дараах хоёр үе шаттайгаар шүүгчдээс оноо цуглуулна. Үүнд:

А. Хөгжүүлэлтийн үе (нийт 40 оноо)

Оролцогч багууд нь хөгжүүлэлтийн явцад чиглүүлэх сургалтад хамрагдсан байх ба дараах хэлэлцүүлгүүдэд оролцож, хөгжүүлэлтийн явцыг үнэлүүлж шүүгчдээс тодорхой оноо цуглуулсан байна.

Хөгжүүлэлтийн үе шатуудыг дүгнэх хэлэлцүүлгүүд:

  • Даалгавар Тодорхойлох, Урьдчилсан загварын Хэлэлцүүлэг –  15 оноо
  • Шийдвэрлэх Загварын Хэлэлцүүлэг – 15 оноо
  • Нисэх Бэлэн Байдлын Хэлэлцүүлэг – 10 оноо

Other news

"Global Digital Dialogue" online forum will be held on 5-6 September

ҮЙЛ ЯВДАЛ “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ – 2022” цахим форум 9 сарын 5-6-ны өдрүүдэд болно 2022.08.29 Монгол Улсын санаачилгаар боловсролын салбарын шинчлэлийг хурдасгах, хүнсний тогтвортой тогтолцоог бий болгох, хүртээмжтэй эдийн засгийг тэтгэж, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зэрэгт томоохон түлхэц өгч буй дижитал шилжилтийн талаар улс орнуудын туршлага солилцох яриа хэлэлцээг эхлүүлэхээр Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран 2022 оны 09 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” олон улсын хурлыг цахимаар анх удаа зохион байгуулах гэж байна.Тус хуралд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, гишүүн улс орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцох бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан дижитал шилжилтийн стратегийг дэлхийн улс орнууд хэрхэн хэрэгжүүлж, тулгарч буй бэрхшээл сорилтыг хэрхэн даван туулж буй талаар өөр хоорондоо туршлага солилцох бөгөөд Монгол Улсын хувьд НҮБ-ийн гишүүн бусад улс орнуудад өөрсдийн туршлагаа хуваалцах юм.“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” нь дэлхийн болон бүс нутгийн түвшний хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулах зорилготой бөгөөд 2023 онд болох “Ирээдүйн дээд хэмжээний уулзалт”-аар эцэслэн батлагдах “Дэлхийн дижитал гэрээ хэлэлцээний талаарх зөвлөлдөх уулзалт”-ад дижитал ирээдүйн хамтын зарчмуудыг бий болгох зорилготой юм. Энэхүү уулзалтаар цахим засаглал, цахим хуваагдал, цахим ялгаварлан гадуурхалт, өгөгдөл хамгаалах, хиймэл оюун ухааны зохицуулалт зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.Тус олон улсын цахим хуралд Бангладеш, Эстони, Энэтхэг, Шинэ Зеланд, Австрали зэрэг олон улсын удирдагчид, бодлого боловсруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид, хувийн хэвшлийнхэн зэрэг өндөр түвшний илтгэгч, шинжээч, мэргэжилтнүүд оролцоно.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тэмдэглэснээр, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд асар их боломж төдийгүй шинэ эрсдэл дагуулж буй технологийн эрин үе ирж байна. Энэхүү “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ” нь бидний хүсч буй ирээдүйн талаарх үндсэн асуултуудыг хөндөж, шийдэлд урам зориг өгөх, дижитал өөрчлөлтийн үед бид хүүхдүүддээ ямар ертөнц үлдээх гэж байгааг тодорхойлох зорилготой юм.Энэхүү олон улсын цахим хуралд оролцож, олон нийтэд уг хурлын талаар мэдээлэл хүргэхийг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлж оролцох боломжтой. Хурал англи, монгол хэл дээр болох уг хурал 9 сарын 5-ны өдөр Улаанбаатарын цагаар 15 цагт эхэлнэ.Бүртгүүлэх холбоос: https://bit.ly/3B1jU6GХолбоо барих:ЦХХХЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн  Б. Уранзаяаuranzaya@mddc.gov.mnУтас: 91190988НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д. СоёлмааSoyolmaa.dolgor@un.orgУтас: 94111220 Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхий Сайдын албан даалгаврын дагуу Засгийн Газрын тусгай сангийн мэдээллүүдийг ил тод болгосоор байна

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 1.4 дэх заалтад Засгийн Газрын “ТУСГАЙ САН”-гийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд үүрэг болгож, мөн тухай бүр “Шилэн индекс” гаргаж ажиллахыг надад үүрэг болгосон. Уг албан даалгаврын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 25 тусгай сан байдгаас 9 тусгай сангийн мэдээллийг shilen.gov.mn системд нээлттэй, ил тод болгоод байна. Үлдсэн 16 сангаас 2 тусгай сан буюу “Спортыг дэмжих сан”, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гууд үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн Зэвсэгт хүчний тухай хуулийн 181 дүгээр зүйлд 181.6 дахь хэсэгт заасны дагуу “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн мэдээлэл нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нууцын зэрэглэлд хамаарч байна. Иймд үлдсэн 13 тусгай сангуудын мэдээллийг ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байгаа бөгөөд хэрэгжилт дараах байдалтай байна. Үүнд: Мэдээллээ бүрэн ирүүлсэн ба ирэх 7 хоногт нээлттэй байршуулах: нийт 3 сан. БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, уур амьсгалын сан ЦХХХЯ-ны харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан БШУЯ-ны харьяа Шинжлэх ухаан, технологийн сан Мэдээллээ дутуу ирүүлсэн буюу нэмэлт мэдээлэл ирүүлэх шаардлагатай: нийт 3 сан. БШУЯ-ны харьяа Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, ГХЯ-ны харьяа Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийг дэмжих сан Огт мэдээлэл ирүүлээгүй буюу мэдээлэл ирүүлэх шаардлагатай: нийт 7 сан. ХЗДХЯ-ны харьяа- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Архидан согтуурахтай тэмцэх, Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан ЭМЯ-ны харьяа- Эрүүл мэндийн даатгалын сан Сангийн яамны харьяа- Засгийн газрын нөөц сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан Соёлын яамны харьяа- Кино урлагийг дэмжих сан Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгаврын дагуу мэдээллээ ирүүлээгүй байгаа Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон бусад мэдээлэл хариуцагч байгууллагын удирдлагууд 2023 оны 06 дугаар сарын 01-ээс өмнө холбогдох мэдээллүүдийг хуулийн дагуу боловсруулан ирүүлэх шаардлагатай байна. ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЛИЙН ЧАНАР ХАНГАЛТГҮЙ БАЙГАА НЬ ИЛ ТОД БАЙРШУУЛАХАД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА. Shilen.gov.mn Сайт ашиглалтад орсон 2023 оны 3-р сарын 27 – ны өдрөөс хойш хугацаанд “Шил” ажиллагааны info@shilen.gov.mn цахим шууданд 99 мэдээлэл хариуцагч байгууллагаас 300 гаруй багц мэдээллийг ирүүлсэн бөгөөд тэдгээр мэдээллийн чанар, бүрдэл хангалтгүй байгаа нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу ил тод байршуулахад хүндрэл учруулж байна. Жишээ нь зөвхөн дээр дурдагдсан 9 тусгай санг ил болгоход мэдээлэл хариуцагч байгууллагуудаас албан и-мэйл хаягаар 104 удаагийн нэмэлт материал ирүүлсэн бөгөөд үүний 86.5% нь эхэнд ирүүлсэн мэдээлэл дэх техникийн алдааг залруулах, бүрэн гүйцэт болгох, өөрчлөхтэй холбоотой засварууд байв. Мөн тухайн мэдээлэл хариуцагч байгууллага ирүүлж буй мэдээллээ сайн нягтлаагүйтэй холбоотой иргэд, аж ахуй нэгжүүдээс гомдол гаргах тохиолдол ч байна. Тус гомдлыг бид Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээлэл хариуцагч нарт шилжүүлэн ажиллаж байна. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН: АЛЬ БАНКАНД ЯМАР НӨХЦЛӨӨР МӨНГӨ БАЙРШУУЛСАН БЭ? Нийгмийн даатгалын сангийн мөнгийг 2010-2020 онд аль банканд, хэзээ, хэдэн хувийн хүүтэй, ямар нөхцөлөөр байршуулж байсантай танилцаарай. Байршуулсан мөнгөн хөрөнгийн болон Засгийн газрын бондын хүүгээс хэдэн төгрөгийн орлого олсныг он дараалал, инфографикаар харууллаа. Нийгмийн даатгалын сангийн сүүлийн 14 жилийн орлого, зарлагын түүхийг Shilen.gov.mn-д нэгтгэн байршуулав. Ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмжид хэрхэн зарцуулсныг хувь хэмжээтэй нь танилцуулж байна. Жишээ нь, зардлын 63 хувийг өндөр настны тэтгэвэрт зориулжээ. 2018-2022 оны нийгмийн даатгалын орлого, зарлагыг засаг захиргааны нэгжээр ангилж, газрын зургаас харах боломжтой. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН: ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ 58,2 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА. 2012-2022 он буюу сүүлийн 10 жилд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628 тэрбум 797 сая 200 мянган төгрөгийн зарлага гаргажээ. Үүнээс 122 тэрбум 269 сая 277 мянга 100 төгрөгийг нь дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 58.2 тэрбум нь эргэн төлөгдөөгүй байна. Эргэн төлөгдөөгүй 58,2 тэрбум төгрөгийн 18.1 тэрбум нь хугацаа хэтэрсэн. Хугацаа хэтэрсэн өртэй 7.666 иргэн байна. Хууль, шүүхийн шатанд 3.750 иргэнд хамаарах 9.2 тэрбум төгрөг ногдож байгаа юм. Нас барсан 158 зээлдэгчийн 561 сая төгрөг, таслан шийтгэх арга хэмжээ авагдсан 77 хүний 142 сая төгрөг, сураггүй алга болсон 69 иргэнд ногдох 227 сая төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсан 4 хүний 9.4 сая төгрөгийн баримтыг shilen.gov.mn сайтаас харах боломжтой. Аль аймаг, дүүрэг хэдэн төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоод, хэд нь эргэн төлөгдөөгүй мэдээллийг мөн байршууллаа. Баян-Өлгий, Завхан, Ховд, Хөвсгөл, Сүхбаатар аймаг 1 тэрбумаас давсан, хугацаа хэтэрсэн үлдэгдэлтэй байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2010 оноос хойш хувь хүн, хуулийн этгээдэд 25,8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 17.1 тэрбум төгрөг хэвийн бус төлөлттэй байгаа юм. Хэвийн бус төлөлттэй байгаа 15 хуулийн этгээдийн мэдээллийг ил болголоо. БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТА ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО. Нийгэмд үүсээд байгаа Боловсролын зээлийн сангийн зээлдэгч нартай холбоотой мэдээллийн үнэн зөв, бодитой эсэхэд иргэд, олон нийт, сэтгүүлчид, олон нийтийн байгууллагууд дүгнэлт хийх, тулган шалгах боломж олгох зорилгоор бодит мэдээллийн эх сурвалж болох Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн 1604 суралцагчид хамаарах 269.3 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлгийн мэдээллийг ил тод байршууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр албан даалгаврын дагуу байршуулсан тус мэдээллээс 2008-аас 2023 оны зээлдэгчдийн мэдээллийг хайлт хийн харах боломжтойгоор нээлттэй байршууллаа. ШИЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ЖДҮ САНД 3 ТЭРБУМ 550 САЯ ТӨГРӨГИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХИЙГДЭЭД БАЙНА. Өнөөдрийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн мэдээллийг ил болгосноос хойш 3 тэрбум 550 сая төгрөгийн тус тус зээлийн эргэн төлөлтийг хийсэн байна. ТУСГАЙ САНГУУДЫН ЗЭЭЛДЭГЧ НАРЫН МЭДЭЭЛЛИЙГ МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГЭХ ШААРДЛАГАТАЙ. Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг ил болгоход нийтлэг ажиглагдаж байгаа асуудал нь чанаргүй зээлдэгч нарын мэдээлэл Монгол банкны “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэдэггүй зохицуулалттай байна. Цаашид “Зээлийн мэдээллийн сан”-д эргэн төлөгдөх нөхцөлтэй тусгай сангийн санхүүжилтийн мэдээллийг оруулснаар эргэн төлөлтөд хөшүүрэг болно гэж үзэж байна. Энэхүү саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх болно. “ШИЛЭН ИНДЕКС”: 1,8 САЯ УДААГИЙН ХАНДАЛТ ХИЙГДЭЖ, 345,774 МӨР ӨГӨГДЛИЙГ МЭДЭЭЛЛИЙН САНД ОРУУЛААД БАЙНА.

Нисдэг такси Токиогийн хотын тээврийн системд шинэчлэл хийнэ

“Тоёота Моторс Корпораци” Японд нисдэг таксины анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ. eVTOL буюу цахилгаан хөөрөх, буух онгоцны прототипийг АНУ-ын “Joby Aviation”  старт ап компани бүтээсэн бөгөөд “Тоёота” гол хөрөнгө оруулагч юм. Нисдэг таксийг нэвтрүүлснээр хот суурин газрын тээврийн системийг шинэчлэхэд чухал үүрэгтэй.  Ямар чимээгүй ажиллах зориулалттай eVTOL онгоц нь цагт 320 км-ийн дээд хурдтай. Өнгөрөгч аравдугаар сард Шизүока мужийн Сусоно дахь Тоёотагийн R&D байгууламжид амжилттай туршсан. АНУ-д амжилттай туршсан уг нисдэг такси нь нисдэг тэрэгтэй харьцуулахад илүү чимээгүй ажиллагаатай. Энэ нь хотын хөл хөдөлгөөн ихтэй газарт нисэх үйлчилгээг санал болгож байна. “Тоёота”-гийн ТУЗ-ийн дарга Акио Тоёода “Энэхүү технологи нь амьдралын хэв маягийг өөрчлөх боломжийг олгоно. Токиод машинаар явахад 4-5 цаг зарцуулах газарт нисэхэд ердөө 25 минут л болно. Ингэснээр хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх болно” хэмээн онцлов. Ийнхүү “Тоёота” агаарын хөдөлгөөнт орон зайд туршилтаа амжилттай хийж, тус салбарт орж ирж байгаагаа албан ёсоор зарлалаа. Ингэснээр тус компанийн уламжлалт тээврийн хэрэгслээс илүү технологийн дэвшилтэт хувилбаруудыг нэвтрүүлж байна. eVTOL нь хотын түргэн шуурхай, хотын дамжин өнгөрөхөд гол үүрэг гүйцэтгэдэг ирээдүйг бий болгоно. Эх сурвалж: Никкей Асиа