Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Шуудангийн салбарын зах зээлийг тэлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

1921 онд Монгол Улсын шуудан бичиг, Цахилгаан мэдээний Ерөнхий хороог байгуулсан нь одоогийн Монгол шуудан ХК юм. 93 жилийн түүхтэй тус компани 2016 онд IPO хийж, 33 хувиа иргэд, хуулийн этгээдэд худалдсан. Гэвч тус компанийн статусыг эргэн харж, шийдэл гаргахгүй бол хувийн болон төрийн өмчийг дэмжих бодлогын дунд орхигдсон асуудал байгаа аж.

Зах зээлийн зохицуулалтад ч мөн асуудал бий. Жишээлбэл, Үүрэн холбооны салбар 1.2 их наяд төгрөгийн зах зээлтэй ч тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуйн нэгж бодлогоор хамгаалагдсан орчинд үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл шуудангийн салбар 40 тэрбум төгрөгийн зах зээлтэй ч тусгай зөвшөөрөлтэй 160 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус салбарыг тогтвортой хөгжүүлэх, алсыг харсан зохицуулалтын бодлогын орчин, компанийн статусыг тодорхой болгох төрийн хөрөнгө оруулалтын бодлого, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн оновчтой зохицуулалт, шуудангийн үндсэн сүлжээ, дэд бүтцийг сайжруулах, шуудангийн сүлжээгээр орж ирж буй мансууруулах бодисын урсгалыг таслан зогсоох зэрэг асуудлыг уулзалтын үеэр хөндлөө.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Шуудангийн салбарын 40 тэрбум төгрөгийн зах зээлийг тэлэх, Үүргийн сангийн оновчтой зохицуулалт хийх асуудал анхаарал татаж байна. Алслагдсан орон нутагт шуудангийн үйл ажиллагааг хүргэхэд Үүргийн сан чиглэгдэх учиртай. Цаашид төрийн өмчит компаниудын засаглалыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Намрын чуулганаар үүнтэй холбоотой хууль өргөн баригдана” хэмээн ярилаа.

Монгол Шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “Төрийн өмчит компани IPO гаргасны дараа яах вэ гэдэг асуудал бий. 33 хувийн хувьцааг авсан 3384 хөрөнгө оруулагчдын оролцоо нь хангагдах нөхцөл бүрдээгүй. Мөн шуудангийн үйлчилгээний үнийг өөрсдөө тогтоох боломжгүй. Төрөөс үнийн хязгаар тогтоодог” хэмээн онцлов.

Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Монгол маркийн музейд зочиллоо. Тус музейд Монгол Улсын 1924 онд гүйлгээнд гаргасан “Элдэв-Очир” хэмээх анхны маркаас эхлээд 1145 гаруй сэдвээр 4390 нэр төрлийн маркийг он цагийн дагуу ангилан байрлуулжээ. Мөн 100 гаруй анхны өдрийн дугтуй, 35 төрлийн хуучны дугтуй, 17 төрлийн анхны ил захидлууд, картмаксимум, хэд хэдэн ховор дугтуйнуудыг дэлгэн харуулсан. Монгол марк 1932 оноос тухайн үеийн нийгмийн олон амжилт, Ардын хувьсгал, 1960 оноос Олимп, сансар судлал хэмээх сэдвээр төрөлжсөн байна. Цаашлаад маркийн сэдвээр тухайн жилийн түүхт үйл явдлыг онцолдог байна.

Их Монгол улсаас эхлэлтэй шууданчид 21 аймаг, 330 сум, 1200 баг, 201 орон түүний дотор буухиа шууданг 36 оронтой солилцох үйлчилгээ үзүүлж байна.

Other news

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстонийн Цахим Засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам Эстонийн Цахим Засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2022.04.08 Цахим хөгжил, харилцаа

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ