Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

ЦХХХЯ НАСА-тай олон талт хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо

2022.06.17

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд НАСА-гийн төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уг уулзалтад НАСА-гийн талаас Олон улсын болон агентлаг хоорондын харилцааны албаны Олон улсын хөтөлбөрийн мэргэжилтэн Бетси Голдемен, Олон улсын оффисын Ази дахь төлөөлөгч Гарви Макинтош зэрэг албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Болор-Эрдэнэ Монгол Улсын харилцаа холбооны салбар тэрдундаа сансрын технологийн хөгжлийн талаар товч танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улс ОХУ-тай сансар судлал, сансрын технологийн чиглэлд хамтран ажиллаж ирсэн уламжлалтай бөгөөд тэртээ 1981 онд Монгол хүн сансарт нисэж, эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн гурван чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсын сансар судлал хөгжих эхлэл тавигдаж байсан. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, мэдээллийн технологи зэрэг олон салбарт ашиглаж буйг дуулгасан юм”.

 

Мөн тэрбээр олон улсын сансрын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн,сансрын нисгэгчдийг бэлтгэх бааз бүхий аялал жуулчлалын загвар хотыг Монголын говьд байгуулгах зорилготой “Мars V” төслийн талаарх мэдээллийг НАСА-н багт дуулгасан юм.

Цаашид сансрын технологийг хөгжүүлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх үүднээс тус салбарын залуу боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг НАСА-гийн хэрэгжүүлдэг сансрын хөтөлбөрүүдэд хамруулах мөн тодорхой төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

НАСА нь Монгол Улстай 1997 оноос хойш хамтран ажиллаж байна.

Other news

Өвөрхангай аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь долоо хоног тутамд 600-1700 орчим иргэнд үйлчилж байна

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь 4 дэх жилдээ 19 төрийн байгууллагын 23 төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Энэхүү төвийн үйл ажиллагаатай 9 дүгээр сарын 13-ны өдөр “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг танилцлаа. Тус төв нь төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чирэгдэлгүй нэг цэгээс хүргэх, зөвлөгөө мэдээллээр хангах чиг үүрэгтэйгээр ажиллаж, долоо хоног тутамд 600-1700 орчим хүн, хуулийн этгээд, иргэнд үйлчилж байна. Түүнчлэн Цагдаагийн байгууллагын зөвшөөрлөөр хуулийн хүрээнд 158 камерыг аймгийн төвд байршуулж, нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг хянан ажиллаж байна. Энэ нь хотын соёлыг төлөвшүүлэх гол чиг үүрэгтэйгээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг таслан зогсоох хүрээнд Цагдаагийн байгууллагатай нягт холбоотойгоор ажилладаг талаар дээрх байгууллагын дарга Б.Анхтуяа хэлж байна. Мөн тус байгууллагын байранд Өвөрхангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс энэ оны 5 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 35 байгууллагын 440 орчим үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд завхан аймгийн иргэдээс цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа авч байна

ЦХХХЯ-с “Цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа”-г үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд ТЦҮЗГ, ”И-Монгол” академи хамтран гүйцэтгэж байна. Аймаг тус бүрийн цахим бэлэн байдлын үнэлгээг тодорхойлсноор цахим шилжилтийг эрчимжүүлэх төлөвлөгөөг тухайн орон нутагт тохирсон хэлбэрээр боловсруулж бодит үр дүнд зорих юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Монгол Улсын нийт нутгаар усархаг аадар бороо орж, борооны улмаас уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул иргэд та бүхэндээ сэрэмжлүүлж, дараах зөвлөмжийг хүргэж байна. Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах; Орон сууцны хорооллын граж, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах; Ил болон гэмтсэн цахилгааны утаснаас болгоомжлох; Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих; Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж, сонор сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглох, хонохгүй байх; Голын эрэг дагуу суурьшсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд сонор сэрэмжтэй байж, үер, усны болзошгүй гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх. ИРГЭД ТА БҮХЭН ҮЕР УСНЫ ГЭНЭТИЙН, БОЛЗОШГҮЙ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА!