Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Exchanged views on the project for “Providing information technology curriculum to young children”

2022.06.22

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, KDDI сангийн олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Ноён Kazunori Fujita, ахлах зөвлөх Ноён Yosuke Uchiyama, зөвлөх менежер Ноён Toshizkazu Yurugi болон Далайн кабель болон харилцаа холбоо компанийн ахлах менежер Ноён Hiroki Yanagisawa нартай уулзаж одоо хэрэгжүүлж буй төсөл болон цаашид хэрэгжүүлэх “Программ хангамж, робот гэх мэт мэдээлэл технологийн боловсролыг бага насны хүүхдэд олгох” төслийн талаар санал солилцлоо. Тус яам нь Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллага (APT)-ийн дэмжлэгээр мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг дэмжих, мэдээллийн технологийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах, шинэ шийдлийг нэвтрүүлэх, алслагдсан бүс нутгийг мэдээллийн технологиор хангах зорилгоор “Монгол Улсын хөдөө орон нутагт шинэ технологийн шилэн кабелийг элсэрхэг хөрс, хүйтэн бүсэд суурилуулан турших, хэрэглэгчдэд интернэт сүлжээ хүргэх”, “Алслагдсан бүс нутагт FM радиог ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах” төслүүдийг Япон улсын KDDI сантай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр тоног төхөөрөмж суурилуулсан алслагдсан бүс нутгийн иргэдийг гамшгийн үеийн мэдээ, мэдээллээр түргэн шуурхай хангах боломж бүрдэх юм.

Other news

Ц.Баатархүү: Технологийн томоохон компаниудтай хамтран ажиллана

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд өнөөдөр |2024.11.06| Ханжөү хотод байрладаг дэлхийд нэр хүндтэй “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хурдтай хөгжлийн гурван шилжилтийг хийхэд Алибаба групп манай улстай төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний нөөц чадавхжуулах, боомтуудын дижитал шилжилт, уул уурхайн ухаалаг тээврийн систем зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар болсныг онцлов. Мөн “Алибаба групп” компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал Вэнь Жя Тан Монгол Улстай цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын бүтээн байгуулалт, тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ. “Алибаба групп” компани худалдаа, технологи, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том группийн нэг бөгөөд өдгөө дижитал медиа, үүлэн технологи, хиймэл оюун, энтертайнмент, тээвэр логистик, санхүүгийн үйлчилгээ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпораци юм. Үүнээс гадна Ханжөү хотыг түгжрэлгүй, БНХАУ-ын ухаалаг, дэвшилтэт технологийн тэргүүлэх хот болон хөгжихөд тус компани чухал хувь нэмэр оруулжээ.

Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг сайжруулах сургалт, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар танилцуулга хийлээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын сургагч багш О.Билгүүн зохион байгууллаа. Сургалтыг Мэдээллийн аюулгүй байдал, Тоон гарын үсэг, “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, “Албан бичиг солилцооны дундын систем” зэрэг сэдвийн хүрээнд хийж, цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ хийх аргачлалыг танилцууллаа.

Алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ

ЦХИХХЯ-наас “Хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн алслагдсан 129 багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ. Тодруулбал, 2024 онд 74, 2025 онд 55 багт энэхүү сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Монгол Улс нийт 1639 багтай. Үүнээс 1448 багт үүрэн холбооны сүлжээ нэвтэрчээ. Цаашид сүлжээнд бүрэн нэвтэрч чадаагүй багуудын сүлжээг өргөтгөхөөс гадна сүлжээнд огт холбогдоогүй багуудад харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоно. Дээрх ажлын хүрээнд Уг төслийн хүрээнд хөдөөгийн алслагдсан багуудад харилцаа холбооны байр, цамхгийн дэд бүтцийг байгуулж, үүрэн холбооны 4G үйлчилгээг нэвтрүүлнэ. Ингэнээр иргэд интернэтийн үйлчилгээг гар утаснаасаа хүлээн авах /мэдээ, мэдээлэл хүлээн авах, цахим сургалтад хамрагдах, эрүүл мэндийн цахим үйлчилгээ/, гамшиг, онцгой байдлын үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүлээж авах, урьдчилан сэргийлэх, төрөөс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн цахим үйлчилгээг хүлээн авах боломж бүрдэнэ. Мөн хот хөдөөгийн тоон хуваагдал буурна.