Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Үндэсний цахим шууданг энэ онд хэрэглээнд нэвтрүүлнэ

2022.05.25

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үндэсний цахим шууданг өргөжүүлэх, 2022 онд багтаан хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Үндэсний статистикийн хороо хамтран 2021 онд хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээний судалгаа”-гаар иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43,8 хувийн тоон үзүүлэлттэй гарсан. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн “и-Монголиа” системийн хэрэглэгчдийн тоо болон танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй хэрэглэгчдэд үндэслэн 1,4 сая иргэн үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой байна. Иргэн үндэсний цахим шуудангаар дамжуулан төрийн байгууллагад өргөдөл гаргах, үйлчилгээний талаарх явцын мэдээлэл авах, төрийн албаны 200 мянга гаруй албан хаагчтай харилцах, иргэний оролцоотой засаглал бий болгох нэг арга хэрэгсэл болгож хэрэглээнд нэвтрүүлэх, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад системийн бэлэн байдлыг хангахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Other news

Employees of the telecommunications and information technology sector received awards

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчид шагнал хүртлээ 2022.07.06 Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Монгол Улсад Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 болон 101 жилийн ойн баярын өдрүүдийг тохиолдуулан ЦХХХЯ болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй 60 орчим ажилчдаа шагнаж урамшууллаа. Үүний зэрэгцээ Холбооны сайдаар 15 жил ажиллаж, Монгол Улсыг холбоожуулах их бүтээн байгуулалтын ажлыг гардан зохион байгуулсан Дахын Готовыг Хөдөлмөрийн Баатар цол тэмдгээр шагнуулсанд нь баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахимд_хэвшье_Ховд_ЕБС

“Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээнийи хүрээнд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, политехникийн коллежийн оюутнуудад: “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалтын талаарх мэдээлэл /Харилцаа холбооны зохицуулах хорооны Технологи хөгжлийн төвийн мэргэжилтэн Ч.Пүрэвсүрэн/ Мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог /Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир/ “Мөрөөдөлдөө хүрэх алхам” /Момэйд Виртуал туслахын агентлагийн үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг/ сургалт хийж, зөвлөгөө, мэдээлэл өгөв.

Дундговь аймгийн төрийн албан хаагчид, иргэдэд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, холбогдох хууль, зөвлөмжийн талаар танилцуулав

“Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн хэрэгжилтийг хангах ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт өнөөдөр (2023.10.06) ажиллаж байна. Өнөөдрийн Танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж, ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийг танилцууллаа. Үргэлжлүүлэн ТЦҮЗГ-ын Нийслэл хариуцсан дарга Г.Өнөрцэцэг “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн талаар мэдээлэл өгсөн бол Дундговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Хулан тус аймгийн “Цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар мэдээллээ. Дундговь аймгийн тухайд 15 сум, 68 багийн 47 мянга гаруй хүн амтай бөгөөд аймгийн хэмжээнд бүх сумд 100 хувь шилэн кабелийн сүлжээнд холбогдсон онцлогтой. Цахим шилжилтийн хүрээнд Shilen.gov.mn цахим платформын үнэлгээ 47,3 хувиас 88,88 хувь болж өсчээ. Мөн аймгийн хэмжээнд нийт 33300 иргэнийг тоон гарын үсэгтэй болгохоор зорьж буйгаас одоогоор 18800 буюу 57 хувь нь тоон гарын үсэгтэй болсон байна. Түүнчлэн И-Монгол академи” УТҮГ-тай хамтран орон нутгийн 9 байгууллагын 64 үйлчилгээг цахимжуулан операторын системд нэгтгэжээ.