Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг боллоо

2022.04.23

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой “КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг өнөөдөр /2022.04.23/ боллоо.

Тус тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлгийг нээж Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр  “Дэлхийн 20 гаруй улсад уламжлал болгон зохион байгуулагддаг Кансат тэмцээн нь манай улсад 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж, 2016 онд Ази, номхон далайн орнуудыг хамруулсан олон улсын шинж чанартай зохион байгуулагдсан ирсэн. Цаашид Кансат тэмцээнийг уламжлал болгон жил бүр тасралтгүй зохион байгуулж, залуу зохион бүтээгчид, инженерийн оюутнууд, сансар судлалын салбараа дэмжиж ажиллах болно. Мөн бид зөвхөн Монголдоо кансат сонирхогчдын тэмцээнээр хязгаарлагдахгүй олон улсад өрсөлддөг жижиг хэмжээний хиймэл дагуулыг бүтээдэг шилдэг Үндэсний багаа дэмжин гаргаж ирнэ. Тэр үндэсний баг нь зөвхөн өөрсдөө олон улсад өрсөлдөөд зогсохгүй дараа үеэ бэлддэг, зааж сургадаг, их дээд сургууль коллежоос эхлэн ерөнхий боловсролын сургуульд хүртэл хүрсэн өргөн цар хүрээтэй урт хугацааны төсөл байх талаар ч мөн бодлогын төвшинд ажиллана” гэдгийг онцоллоо.
 
Мөн ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, академич С.Дэмбэрэл тэмцээнд оролцож буй багуудад амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
 
Тэмцээнд Шинэ Монгол, ХААИС, МУИС, ШУТИС, Монгол Коосен ҮБХИС -аас бүрдсэн нийт 15 баг оролцож байна. Багууд өнөөдрийн хэлэлцүүлгээс эхлэн оноогоо цуглуулж эхлэх юм.

Бусад мэдээ

Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт

ҮЙЛ ЯВДАЛ Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт 2022.08.08 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн захиалгаар Гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж байна. Бүртгэл: 2022.08.18-ны 09:00 цагаас 2022.08.19-ний 17:00 цаг хүртэл явагдана. Сонгон шалгаруулалт 2022 оны 08 сарын 26-нд болно. Та Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн цахим шалгалтын систем болох https://hh.csc.gov.mn/?sector_id=02001022&offset=1&limit=20 линкээр холбогдож, бүртгүүлээрэй. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд албан хаагчидтай уулзалт хийлээ

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд албан хаагчидтай уулзалт хийлээ 2022.09.01 Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нар яамны албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн болон холбогдох албаны хүмүүс Засгийн газрын тогтоол, шийдвэрийг танилцуулан дэд сайд Б.Болор-Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нарт үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцаж байсан Л.Энх-Амгалан шинээр томилогдсон сайд Н.Учрал болон дэд сайд Б.Болор-Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нарт ажлын амжилт хүсэж, цаашид Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Яамны удирдлагууд шинээр томилогдсонтой холбогдуулан газар, хэлтсүүдийн бүтэц бүрэлдэхүүн, ажлын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцан, үүрэг чиглэл өгч, санал солилцов. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулинд зарим мэдээллийг нээлттэй болгох талаар хуульчилсан. Энэ мэдээллийг бусад салбаруудтай хамтарч олон нийтэд нээлттэй болгох ажлыг эрчимжүүлэх, одоогоор 266 мянган иргэнд тараагдаад байгаа тоон гарын үсгийг иргэн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгой анхаарч, хурдасгаж ажиллах, цахим хөгжлийг дэмжих багц хуулиудын хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэж ажиллахыг нийт албан хаагчдад үүрэг болгож, хамтарч ажиллахыг уриалсан юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Ховд аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ эхэллээ

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Ховд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын дарга Б.Түмэндэмбэрэл нарт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны тухай мэдээлэл өгч уулзалт зохион байгууллаа. Аймгийн удирдлагуудтай Ховд аймгийг бүрэн камержуулах, Баруун бүсийн цахим сургалт судалгааны тулгуур төв байгуулах, Цахим ур чадвартай хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.