Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

ЦХХХЯ автомашины худалдан авалт хийхгүй, түрээслэх бодлого баримталж байна

2022.04.09

Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Тус яам нь албаны хэрэгцээнд автомашингүй бөгөөд хөдөө орон нутгийн томилолтод автомашин түрээсэлдэг болно. Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашид ч тус яаманд автомашины худалдан авалт хийгдэхгүй бөгөөд хэрэгцээ шаардлагаас хамаарах автомашин түрээслэх бодлого баримталж байна. Иймд, бидэнтэй ажиллах автомашин түрээсийн компаниуд холбогдоно уу.

Other news

Төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн и-мэйл ашиглахгүй

ҮЙЛ ЯВДАЛ Төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн и-мэйл ашиглахгүй 2022.06.09 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж буй Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30.2-т “Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд цахим хэлбэрээр харилцахдаа албаны цахим шуудан ашиглана” хэмээн заасан. Энэ дагуу төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шуудан ашиглахыг хориглосон байна. Хэрвээ төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шууданг ашиглавал Төрийн албаны тухай хууль, эсвэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх ажээ. Иймд, иргэн ТА энэ талаарх мэдээлэл, санал, хүсэлт гомдлоо 11-11 төвд мэдэгдэнэ үү. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Space X компанитай санамж бичиг байгуулна

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам Space X компанитай санамж бичиг байгуулна 2022.06.02 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ SpaceX компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Gwynne Shotwell -тэй өнөөдөр өглөө онлайнаар уулзалт хийлээ. Уулзалтаар Gwynne Shotwell-тэй Старлинк компанийн үйлчилгээ Монгол Улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах хүрээ, мөн бидний зүгээс хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан юм. Старлинк компанийн зүгээс Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай орон учраас газрын станцаа Монгол Улсад байгуулах шаардлагатай буйг онцлон хэлэв. Газар нутгийн онцлогоос хамаараад зөвхөн нэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийн холболтыг манай улсаас гаргаж өгөх шаардлагатай. Тиймээс Монгол Улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардлагатай гэдгийг онцлов. ЦХХХЯ-ны зүгээс хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгасан юм. Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар тохиролцов. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

606 open data from 70 organizations to be published

ҮЙЛ ЯВДАЛ 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг нийтлэхээр тогтлоо 2022.06.15 Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ыг баталлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.1 дэх хэсэгт “Хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай мэдээллийн хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулж, нээлттэй өгөгдөл болгож болно.” гэж заасны дагуу төрийн байгууллагуудын саналыг үндэслэн нийт 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийн жагсаалтыг баталж, олон нийтэд ил тод, нээлттэй байршуулах хугацааг тогтоолоо. Энэхүү тогтоол батлагдсанаар төрийн байгууллага өөрийн цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох замаар олон нийтэд нээлттэй болгон нийтэлж, иргэн, хуулийн этгээд төрөөс бий болгосон нээлттэй өгөгдлийг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр бий болгохдоо ашиглах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бүтээлч санал, санаачилгыг дэмжих боломжтой болно. Нээлттэй өгөгдлийг Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18 ны өдрийн 200 дугаар тогтоолоор баталсан “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл журам”-ын дагуу машинд уншигдах форматын дагуу боловсруулж, хандалт хийх боломжтой байдлаар цахим хуудаст байршуулах бөгөөд ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардахгүйгээр чөлөөтэй ашиглаж, хэрэглэж, дахин түгээх нөхцөл бүрдэх юм. Share on facebook Share on twitter Бусад мэдээ