Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

БНХАУ-ын Бейхангийн их сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

2022.02.15

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бейхангийн их сургуульд 2022 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгох тэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: НҮБ-ын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Бэйхангийн их сургуулийн санаачилгаар Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2006 оноос хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрт Монгол Улс 2008 оноос нэгдсэн. БНХАУ-ын Бэйхангийн их сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Бээжингийн их сургуулийн агаарын хөлгийн инженерчлэл, сансар судлалын чиглэлийн салбар сургууль юм. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны бөгөөд Хятадын шилдэг 16 сургуулийн нэг юм. Суралцах чиглэл: Д/д Суралцах чиглэл Сонгон шалгаруулах оюутаны тоо 1 Хиймэл дагуулын холбоо ба байршил тогтоох хиймэл дагуулын систем Satellite Communications and Global Navigation Satellite System (GNSS) Магистрын хөтөлбөрт 2-3 оюутан Докторын хөтөлбөрт 1-2 оюутан 2 Зайнаас тандан судалгаа болон газарзүйн мэдээллийн систем Remote Sensing and Geo-Information System (RS&GIS) 3 Бага оврын хиймэл дагуулын технологи Micro-satellite Technology Хугацаа: Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар Докторын хөтөлбөр 3-4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Сургалтын төлбөр; Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй); Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу мастерын хөтөлбөр сард 3000 юань, докторын хөтөлбөр 3500 юань); Гэнэтийн осол эмчилгээний үеийн даатгалын төлбөр (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу); 2 талын энгийн зэрэглэлийн нислэгийн тийзийн төлбөр (зөвхөн 1 удаа олгох); Тавигдах шаардлага: Монгол Улсын иргэн байх; 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар MASTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 35, DOCSTA хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх (DOCSTA хөтөлбөрт 35 нас хүрээгүй өргөдөл гаргагчид шалгаруулалтад давуу тал эдэлнэ); Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх; Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх; Монгол Улсын болон бусад улсын засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр болон бакалавраас доошгүй зэрэгтэй төгссөн байх; Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Өргөдөл гаргах хугацаа хүртэл тухайн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх; Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх. Бүрдүүлэх материал: Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна.) Дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх; Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт; Ажлын газрын тодорхойлолт; Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 500-аас доошгүй үгтэй зохиомж); Бүтээл, судалгааны ажлын жагсаалт Англи хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ Гадаад паспортын хуулбар Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар /татаж авах/ Бүрдүүлсэн баримт бичгийн жагсаалт /татаж авах/ Гэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудас /татаж авах/ Бүрдүүлсэн материал үнэн зөв талаарх баталгааны хуудас /татаж авах/ Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйхангийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 100 тоот Холбоо барих хаяг: Утас: 11-323945, 99083475 /мэргэжилтэн Б.Заяабаяр/ Цахим шуудан: fr@mddc.gov.mn zayabayar@mddc.gov.mn ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Other news

Хиймэл оюунд суурилсан хүний угаалгын машин бүтээжээ

Осака хотод байрладаг нэгэн компани усанд орохыг дараагийн түвшинд хүргэх футурист шүршүүрийн савыг танилцууллаа. “Ирээдүйн хүний ​​угаалгын машин” гэж нэрлэгдсэн энэхүү өндөг хэлбэртэй капсул нь усаар дүүргэж, зүрхний цохилтоос хамааран температурыг тохируулна. Энэ нь хэт авианы долгион болон массажны бөмбөлөг ашиглан 15 минутын турш хүнийг угааж, хатаах үйлдэл хийх юм. Мөн өөрийгөө арчлах өвөрмөц туршлагыг санал болгох аж.  Хиймэл оюунд суурилсан хүний угаалгын машин худалдаанд хараахан гараагүй байна. Ирэх дөрөвдүгээр сард 1000 зочин тус төхөөрөмжийг Осакагийн Эрүүл мэндийн асарт туршихаар төлөвлөжээ. Эх сурвалж: Technology Innovation

Гарааны бизнес эрхлэгчид нарны зайн скутер бүтээжээ

Сан Францискогийн “Otherlab” стартап компанийн мэргэжилтнүүд “Lightfoot” хэмээх нарны зайн скутер бүтээжээ. Энэ нь 750 ваттын хоёр зангилаа мотор, 48В лити-ион батерейгаар тэжээгдэх юм. Улмаар 120 ваттын нарны зайг бүрэн цэнэглэснээр 37 миль буюу 60 км замыг туулна. Мөн нарны гэрлийн нөлөөллөөс хамааран өдөрт 29-32 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Нарны зайн хавтан нь скутер унаж буй хүний хөлөнд халах мэдрэмж төрүүлэхгүй. 2.8 инчийн LCD мэдрэгчтэй дэлгэц нь зай болон хурдны мэдээллийг харуулах юмэ 4995 долларын үнэтэй “Lightfoot”-ыг унахад зөвшөөрөл шаардлагагүй бөгөөд зам, дугуйн замаар явах боломжтой. Эх сурвалж: Technology innovation

A gender strategic plan for the field of information technology will be developed

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээллийн технологийн салбарын жендэрийн стратеги төлөвлөгөө боловсруулна 2022.07.04 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын жендерийн стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд ойлголт нэгтгэх семинар 2022 оны 07 сарын 01-ний өдөр боллоо. Семинарт Цахим хөгжил харилцаа холбооны яам болон харъяа байгууллагуудын төлөөлөл, Жендерийн үндэсний хорооны ажлын алба нийт 8 байгууллагын 50 орчим төлөөллүүд оролцож, “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль, салбарын жендэрийн бодлого боловсруулах тухай ЦХХХЯ-ны сайдын тушаал, холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөө танилцуулга”, “Жендэрийн үндсэн ойлголт, жендэрийн тэгш байдлыг хангах Засгийн газрын бодлого”, “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль, төрийн бодлогын хэрэгжилт, ахиц дэвшил”, “Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын жендэрийн нөхцөл байдал” зэрэг асуудлаар сургалт хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн дүнд салбарын жендэрийн тухай нэгдсэн ойлголтод хүрэх, цаашлаад жендэрийн стратеги төлөвлөгөөний төсөл боловсруулж батлуулахаар болов. Share on facebook Share on twitter Бусад мэдээ