Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчид шагнал хүртлээ

2022.07.06

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Монгол Улсад Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 болон 101 жилийн ойн баярын өдрүүдийг тохиолдуулан ЦХХХЯ болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж буй 60 орчим ажилчдаа шагнаж урамшууллаа. Үүний зэрэгцээ Холбооны сайдаар 15 жил ажиллаж, Монгол Улсыг холбоожуулах их бүтээн байгуулалтын ажлыг гардан зохион байгуулсан Дахын Готовыг Хөдөлмөрийн Баатар цол тэмдгээр шагнуулсанд нь баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Бусад мэдээ

“Үндэсний радиог тоон технологид шилжүүлнэ”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Радио, телевизийн үндэсний сүлжээний Радио нэвтрүүлэх төв станцад 2024 оны 09 дүгээр сарын 05-нд ажиллалаа. Монгол Улс 1934 онд орон даяар радио нэвтрүүлгийг дамжуулж ирсэн бөгөөд өдгөө 90 жилийн хугацаанд тус салбарт огт засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас радио долгионы тархалт муудаж, нийт нутаг дэвсгэрийн 55 хувьд л хүрч ажиллаж байна. Үндэсний радио гэдэг бол монгол орон даяар мэдээ, мэдээлэл тэрдундаа гамшиг осол, эрсдлийн мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй гол хэрэгсэл юм. Гэтэл өнөөдөр монгол орны алслагдсан орон нутагт амьдарч буй иргэд радиогоо сонсож чадахгүй хэмжээнд хүрсэн. Дэлхийн жишигт нийцсэн тоон системийн үйлчилгээнд шилжих тухай сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хөөцөлдсөн боловч тодорхой шийдэлд хүрэлгүй өдийг хүрсэн  гэдгийг Радио, телевизийг үндэсний сүлжээ УТҮГ-ын захирал Ж.Энхбат онцоллоо. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Радио нэвтрүүлэх төв станц бол Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнолын нэг хэсэг. Радио станцуудад сүүлийн жилүүдэд техник технологийн шинэчлэл хийгдээгүйн улмаас түүхэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байдалтай байна. Иймд салбар хариуцаж байгаа сайдын хувьд радио станцуудыг тоон технологид шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн технологийн шинэлэлийг сайжруулах, богино долгионы радиог суурин газруудад өргөжүүлэх зэрэг суурь ажлуудыг ойрын хугацаанд ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллая. Хүний нөөцийн асуудал бүх л салбарт тулгамдсан асуудал болж байна. Радио технологийн чиглэлээр төгсгөдөг сургууль, анги байхгүй болсон тул ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийнхантай хамтран суурь хичээлүүд дээр нь нэмэлтээр орох асуудлыг ойрын хугацаанд ярилцъя”  Үндэсний радиог тоон технологид шилжсэнээр нийт нутаг дэвсгэрийн 95 хувьд хүрч, 3.5 сая иргэн тогтмол радиогоо сонсох боломжтой болох юм.

Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний талаар хөгжлийн түншүүдтэй зөвлөлдлөө.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас 2022-2023 онд хийсэн “Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-ний тайланг хөгжлийн түншүүдэд танилцуулах, зөвлөлдөх уулзлалтыг Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа. Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг 7 үндсэн бодлогын хүрээнд 91 арга хэмжээг төлөвлөн тэдгээрийн тэргүүлэх ач холбогдлыг өндөр, дунд гэсэн үнэлгээгээр гаргажээ. Үндсэн 7 бодлогод: -Цахим арилжааны стратеги боловсруулах; -Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, үйлчилгээ; -Худалдааны логистик ба худалдааг хөнгөвчлөх; -Хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ; -Төлбөрийн шийдэл; -Цахим ур чадварыг хөгжүүлэх; -Санхүүжилтийн хүртээмж гэсэн чиглэлүүд багтжээ. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал 2017 оноос хойш 32 улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хийсэн бөгөөд Монгол Улс тус үнэлгээг хийлгэсэн 33 дахь орон болж байна. Дугуй ширээний уулзалтад Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон НҮБ-ын төрөлжсөн байгууллага, бусад олон улсын байгууллага болон гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл оролцлоо.

Ц.Баатархүү: ЦХИХХ-ны салбарт суурь шинэчлэл хийнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2024.11.19/ боллоо. Шуурхай хурлаар гурван асуудлыг онцлон авч үзэж, холбогдох дарга нарт үүрэг чиглэл өгөв. Нэгдүгээрт, Монгол Улсын 2025 оны төсөвтэй холбоотойгоор ажлын төлөвлөгөөгөө эцэслэх, түүнийгээ долоо хоног бүрийн шуурхай хурлаар тайлагнах; Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолоор 30 гаруй үүрэг чиглэлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, дүгнэх, үнэлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо. Тодруулбал, камерын нэгдсэн стандартыг боловсруулах, онц чухал мэдээллийг дэд бүтэцтэй байгууллагын жагсаалтыг шинэчлэх, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг бэлдэх чиглэлд холбогдох их дээд сургуультай хамтран ажиллах, гадаад хамтын ажиллагааг сайжруулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов. Гуравдугаарт, Засгийн газар 2027 онд Үндэсний хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ болтол орон нутагт харилцаа холбооны үйлчилгээг шилэн кабелиар дамжуулан сүлжээ оруулах ажил үргэлжлэх тул сүлжээ оруулах цэгийг тодорхойлох, 5G -г нэвтрүүлэх ажлыг Харилцаа холбооны зохицуулах газартай хамтран зохион байгуулахыг үүрэг болгов. Мөн дижитал шилжилтэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам түүчээлж, салбарын статистикаа нэгтгэж, суурь шинэчлэл хийхээр ажиллаж байна.