Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхны баярын өдөр тохиож байна

2022.07.19

Тэртээгээс 101 жилийн өмнө буюу 1921 оны 7 дугаар сарын 19-ний энэ өдөр Ардын засгийн газрын 6 дугаар хурлаар шуудан бичиг цахилгаан мэдээний хороог байгуулж, Хиагтын цахилгаан мэдээний хорооны түшмэл байсан гүн Цэдэвсүрэн гуайг ерөнхийлөн захирах түшмэлээр нь томилсноор өнөөдрийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгуулагдсан түүхтэй. Энэхүү түүхт өдрийг өнөөдөр бид “ХОЛБООЧДЫН БАЯР” хэмээн нэрлэж, тэмдэглэн өнгөрүүлдэг байсан уламжлалтай.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт ажиллагсад та нартаа манай салбар байгуулагдсны 101 жилийн ойн мэнд дэвшүүлж, ажил үйлс тань Алтай нуруу шигээ ханхайж байхын ерөөл дэвшүүлье.

1921 онд Ардын Засгийн газар энэ байшинд ажиллаж байв.

Бусад мэдээ

Эрүүл мэндийн цахим шилжилтэд НҮБ-тай хамтарна

ЦХХХ-ны сайд Н.Учрал болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар 2024-2027 онд хэрэгжих хөтөлбөрийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Хөтөлбөр үндсэн 5 үндсэн арга хэмжээний нэг нь эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийг дэмжихэд зориулагдана. Тухайлбал, Жирэмсний хяналтын карт, Амбулаторын карт, даатгал, жор, Дүрс оношлогооны дүгнэлт, Товлолт буюу вакцины лавлагааг цаас биш цахим болгож, цаг, мөнгө хэмнэнэ. Долоон төрлийн цаасан үйлчилгээ цахим систем болж өөрчлөгдөхийн хэрээр элдэв чирэгдэл, эмнэлгийн ачаалал эрүүлжинэ. Цаасаар явуулдаг 7 төрлийн үйлчилгээ цахим болно. Мөн цахим манлайлагчид төслөөр дамжуулан олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд төлөвлөгөөнд тусгагдсан байна. Бүх нийтийн цахим ур чадварыг өсгөх бодлогод нийцүүлэн, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Боловсрол (цахим ур чадвар), эрүүл мэнд (тогтолцоо бэхжүүлэх), хүүхэд хамгаалал (PRIMERO нэвтрүүлэх) чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог дэмжих, чадавх бэхжүүлэх, гамшгийн үе дэх харилцаа холбоонд дэмжлэг үзүүлнэ. Нэн эмзэг, орхигдох эрсдэлтэй хүн амын хэсэг бүлэг нөөц боломжоо бүрэн дүүрэн, эрх тэгш ашиглаж, хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, жендэрийн мэдрэмжтэй, цочролд тэсвэртэй эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, нийгмийн хамгаалал, ус, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний үр шимийг хүртэх нь хөтөлбөрийн “гэрийн даалгавар” юм. Эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгааллыг онилсон хөтөлбөрт НҮБ-ын Хүүхдийн сангаас 670 мянган ам. доллараар санхүүжүүлнэ.

ХУР & ДАН гэж юу вэ?

Монгол Улсад дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх гол системүүд бол “ХУР” болон “ДАН” юм. “ХУР” систем нь анх 2017 онд төрийн мэдээлэл солилцооны систем хэмээн олон нийтэд танилцуулагдаж, төрийн үйлчилгээг цахимаар авах суурь нөхцлийг бүрдүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл, иргэд төрийн үйлчилгээг ТҮЦ машин эсвэл E-Mongolia системээр дамжуулан цахимаар авдаг бөгөөд тэдгээр системийн ард нь “ХУР” гэх систем ажиллаж байдаг гэсэн үг юм. Өдгөө тус систем нь 147 төрийн байгууллага, 367 хувийн хэвшлийн байгууллагын нийт 773 өгөгдлийг солилцож, үндэсний хэмжээний мэдээлэл солилцооны систем болж, өргөжин хөгжөөд байна.  Өөрөөр хэлбэл 770 гаруй цаасан лавлагааг цахимаар иргэдэд давхардсан тоогоор 2.9 тэрбум удаа амжилттай үзүүлжээ. Үйлчилгээнүүд цахимжихийн хэрээр цахим орчинд иргэнийг таньж баталгаажуулах шаардлага тулгардаг. Үүнийг бид танилт нэвтрэлтийн “ДАН” системийн тусламжтайгаар шийдэж байгаа бөгөөд “ДАН” системийг 2018 онд иргэдийн хэрэглээнд нэвтрүүлсэн. Дээрх хоёр системийн тусламжтайгаар өнөөдөр иргэн төрийн цахим үйлчилгээг гар утас болон суурин компьютероосоо авах боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар төрийн 1200 гаруй үйлчилгээ цахимжиж, “E-Mongolia” системд нэгтгэгдээд байна. Иймд төр цаашид өөрт байгаа мэдээллүүдээ иргэнээс хэзээ нэхэхээ болих вэ?, өгөгдөл, мэдээллийг хэрхэн боловсруулж, шийдвэр гаргах түвшинд ашиглах вэ? , “ХУР” болон “ДАН” системийн аюулгүй байдлыг цаашид хэрхэн хангах талаар асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх үүднээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас санаачлан үндсэн болон дэмжих системийг хариуцагч “И-Монгол академи УТҮГ” болон “Үндэсний дата төв” УТҮГ -тай хамтран Өгөгдлийн интеграци “ХУР&ДАН” шийдэл арга хэмжээ 2024 оны 11 дүгээр сарын 22-ны Баасан гарагт зохион байгуулна.